Цөцгийний сүмстэй гоймон

//Цөцгийний сүмстэй гоймон

Цөцгийний сүмстэй гоймон

22Орц : (4 порц)

  • Гоймон 350 гр
  • Брокколи 500 гр
  • Улаан лооль 2 ш
  • Сонгино 1 ш
  • Сармис 3 хумс
  • Цөцгийн тос 2 х/х
  • Гурил 2 х/х
  • Өтгөн цөцгий 100 гр
  • Ногооны шөл 200 мл
  • Нунтаг задь ц/х
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга :

  1. Гоймонг давстай буцалж буй усанд чанаж болгоод шүүнэ. Брокколиг цэвэрлээд бут бутаар нь салгаж жижиглээд давстай буцалж буй усанд 2-3 минут чанана.
  2. Брокколиг шүүж аваад хүйтэн усанд сойно. Лоолийг угаагаад 4 хувааж хэрчинэ. Сонгино, сармисыг жижиглэж хэрчээд, хайлуулсан цөцгийн тосонд хуурч дээр нь хуурай гурил цацаж шаргал өнгөтэй болтол нь хуураад цөцгий, шөл нэмж тасралтгүй хутгаж хэдэн минут буцалгана.
  3. Дараа нь сүмсээ давс, перец, задь нэмж амтлаад ногоонуудаа хийж 5 минут халаана. Гоймонгоо ногоотой сүмстэйгээ нийлүүлж хутгаад халуунаар нь ширээнд өгнө.

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment