Орц :
Байцаа 3кг, гурил 10 хоолны халбага, гахайн мах 300гр, будаа 3 аяга, улаан лоолийн сүмс 2 хоолны халбага, сонгино 3-4 ширхэг, цөцгий 1 аяга, гахайн мах, яншуйн навч, давс, элсэн чихэр.
Бэлтгэх дараалал :
- Гахайн мах, сонгино, луувангаа жижиглэн хэрчиж холиод, сонгиноо шаргал өнгөтэй болтол нь цөцгийн тосонд хуурна.
- Дээрээс нь жигнэсэн будаа, жижиглэсэн яншуйн навчаа хийж сайтар холиод давс, халуун ногоогоор амтална.
- Байцааны голыг ухаж аваад навчийг нь салгалгүй давстай буцалсан усанд хийж, зөөлхөн гал дээр тавиад дутуу болгож авна.
- Байцаагаа уснаас гаргаж хөөргөөд, навчийг нь нэг нэгээр нь салгана.
- Зузаан хэсгүүдийг нь нимгэн зүсч болгоомжтой дэлгэн, голд нь шанцай хийж нэг талаас нь орооно.
- Ороомгийг байцааны навч дэвссэн саванд хийж дээгүүр нь мөн навчаар бүрхээд савны 1-4 орчимд ус хий. 2 цаг орчим буцалгана.
- Дээрээс нь цөцгий, гурилтай хольж хутгасан улаан лоолийн сүмсээ хийж, бага зэрэг элсэн чихэр, давс цацаад урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 15-20 минут байлгана.
- Ороомгоо халуунаар нь таваглан зочиндоо өгөөрэй.
Leave A Comment