Цэцэг барих соёл

Home/Зөвлөгөө/Цэцэг барих соёл

Цэцэг барих соёл

цэцэгАмьд цэцэг бэлэглэх нь хамгийн сайхан бэлэг болж чаддаг. Цэцэг бэлгэнд авч буй хүний сэтгэлд маш сайхан эерэг энерги, аз жаргал бий болж өөрийн эрхгүй догдолж баярладаг. Энэ нь хүнд эрч хүч, аз жаргал бэлэглэж буйн илрэл бөгөөд амьд цэцэгнээс өөр юу ч ийм сайхан баяр хөөрийг авчирч чадахгүй.

Төрсөн өдөр:

Аз жаргал амжилт бүтээлийг илэрхийлэх тод өнгийн сарнай цэцэгс болон төрөл бүрийн холимог цэцэгс илүү зохицоно. Төрсөн өдрийн эзэний насны тоогоор цэцэг бэлэглэх нь бас бий.

Хайраа илчлэх:

Хайртай хүндээ хайраа илчлэхэд сарнай цэцгийг сонгож болох ч, та арай өөр зүйлийг хүсч байвал өөр төрлийн цэцгүүд ч гэсэн уг санааг хайртай хүнд чинь дамжуулан хэлэх болно.

Болзоо:

Болзоонд явахдаа ихэвчлэн баглаа цэцэгс авч очих хэрэгтэй. Хайр сэтгэлийг бэлэгдсэн цэцэгс сонгох нь зөв. Улаан сарнай нь гал халуун хайр сэтгэлийн бэлгэдэл юм.

Хурим:

Бүх төрлийн маш чамин, гоёмсог цэцэг сонгоно.  Цагаан зонхилсон цэцэгс сонгох нь хуримын уур амьсгалд зохицсон сонголт байх болно. Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг.

Уучлалт:

Уучлал хүсэж буй бол цагаан лили, ромашка цэцэг болон хайр сэтгэлийн илэрхийлэл болох улаан сарнай цэцэгс бэлэглэх нь тохиромжтой. Сайхан цэцэг бэлэглэх юм бол таныг зөвөөр ойлгож улам хайрлах нь гарцаагүй.

2016-10-17T22:47:08+00:00 2015 оны 06-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment