Шинжлэх ухааны нэр: Brassica oleracea italica (Cruciferae family).
Төрөл зүйл:
- Калабресс брокколи: Итали болон Францийн өмнөд хэсгээр өргөн тархан ургадаг.Брокколи бол цэцэгт байцааны төрөл зүйлд хамаарах бөгөөд гүн ногоон өнгөтэй байдаг. Цэцэгт байцааны олон төрөл байх бөгөөд үүнд:
- Таримал брокколи: Энэ нь хамгийн энгийн хэлбэр юм. Толгой шиг хэлбэр дүрстэй, урт иштэй.
- Романеско брокколи: гайхамшигтай, бутарсан хэлбэртэй байх бөгөөд энэ нь Итали улсад илүү өргөн хэрэглэдэг.
Цэцэгт байцааны толгойн хэсгийн таслан авч усанд буцалгаж эсвэл ууранд жигнэн хэрэглэдэг.
Цэцэгт байцааг тарих хугацаа:
5 дугаар сарын сүүл үе болон 6-р сарын эхэн үед үрээ сийрэг байдлаар суулгадаг. 5-р сард тарьсан байцаа нь 10-р сар болон 11-р сард хураан авдаг. Цэцэгт байцаа бол маш амархан хөлдөж гэмтдэг эмзэг ургамал юм. Бид өдөр тутмын амьдралдаа залуу үед нь хураан авсан цэцэгт байцааг хэрэглэдэг.
Цэцэгт байцааны хэрэглээ:
Цэцэгт байцаа бол дэлгүүрт их тархсан ногоо боловч үнэтэй хүнсний ногооны төрөлд ордог. АНУ-ийн ард түмэн 6 паунд шинэ брокколийг хэрэглэдэг.
Илчлэгийн хэмжээ (100г)
Түүхий эд* | Чанасан* | Хөлдөөсөн** | Зөвлөж буй хэмжээ*** | |
Илчлэг | 25 ккал | 20 ккал | 29 ккал | |
Уураг | 3 г | 3 г | 3.06 г | |
Нүүрс ус | 2.4 г | 1.3 г | 5.35 г | |
Өөх тос | 0.4 г | 0.4 г | 0.34 г | |
Фибрин | 3 г | 2.7 г | 3 г | 30 г |
Натри | 13 мг | 9 мг | 17 мг | |
Кали | 370 мг | 182 мг | 250 мг | 2,000 мг |
Кальци | 93 мг | 76 мг | 41 мг | 800 мг |
Провитамин А | 630 µg | 430 µg | 675 µg | 4,800 µg |
Витамин С | 110 мг | 60 мг | 68.3 мг | 80 мг |
Витамин В9 | 110 µg | 73 µg | 94 µg | 200 µg |
Лутейн + Цеаксантин | 1,403 µg | 1,080 µg | 1,525 µg | |
Бета криптоксантин | 1 µg | 1 µg |
* Ciqual 1995, **USDA, *** Recommended Daily Intake nd: undetermined
Хоол зүйн эмчийн зөвлөгөө:
Брокколи бол бага илчлэгтэй бөгөөд витамин С болон В9, фибрин, промитамин А гэх мэт олон амин дэмүүд агуулсан байдаг. Одоогоор олон эрдэмтэд судалгаа хийж байгаа бөгөөд тэдний үр дүнгээр цэцэгт байцаа нь олон эрдэс бодис амин дэм агуулдаг нь антиоксидант үйлдэлтэй бөгөөд зарим хавдраас урьдчилан сэргийлдэг гэжээ.
Хүүхэд: 3 бондгор хэсэг
Том хүн: 5 хэсгийг идэх хэрэгтэй.
Leave A Comment