Цэцэгт  байцааны шөл

//Цэцэгт  байцааны шөл

Цэцэгт  байцааны шөл

58Орц: 6 хүн

  • Сонгино 1 ш
  • Сармис 1 хумс
  • Лууван 1 ш
  • Цөцгийн тос 2 х/х
  • Шөл 1,5 л
  • Цэцэгт ногоон байцаа 300 гр
  • Өргөст хэмх 1 ш
  • Базилик 30 гр
  • Цөцгий 250 мл
  • Хатаасанг тимьян 1 ц/х
  • Нимбэгний жүүс 2 х/х
  • Зелень 30 гр
  • Давс,хар перец

Хийх арга:

  1. Сармис сонгиноо жижиглэж,луувангаа савхан хэрчинэ.Халаасан цөцгийн тосонд сонгино сармисаа шарна.
  2. Луувангаа хийгээд дахин  5 минут шарна.Шөлөө хийгээд дээр нь цэцэгт байцаагаа нэмээд 10 минут чанана.Өргөст хэмхээ хагас дугуй хэрчээд шөл рүүгээ хийж  5 минут болгоно.
  3. Шөл рүү хийх сүмс бэлтгэхдээ цөцгий рүүгээ базилик, тимьян,нимбэгний жүүсээ хийж хутгаад давсалж перец цацна.Энэ сүмсээ шөл рүүгээ хийгээд буцалгахгүй гал дээрээс авна. Таваглахдаа зелень цацаж өгнө.

100 шилдэг хоолны жор

2016-10-17T22:48:02+00:00 2014 оны 11-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment