Цэлцэгнүүр хийх арга

//Цэлцэгнүүр хийх арга

Цэлцэгнүүр хийх арга

hthБараг хүүхэд болгон л цэлцэгнүүрт дуртай байдаг. Гадуур худалдаанд боломжийн үнэтэй нь дийлэнх нь Хятад цэлцэгнүүр харагддаг. Тиймээс өөрсдийн гараар, эрүүл аргаар хүүхдүүдийнхээ дуртай цэлцэгнүүрийг хийж сурцгаая.

Орц: /2 жижгэвтэр аяга/

  • Тараг 150 мл
  • Сүү 80 мл
  • Элсэн чихэр 5-10 гр
  • Нунтаг желатин 3 гр

Хийх арга:

  1. Нунтаг желатинаа багавтар усанд хийгээд дэвтээж орхино.
  2. Жижиг саванд сүүгээ хийгээд байнга хутгангаа буцалгах явцдаа элсэн чихрээ нэмж уусгаж өгнө.
  3. Галаа унтраагаад таргаа хийж сайтар хутгана. Дээрээс нь дэвтээсэн желатинаа нэмж уустал нь сайн холих хэрэгтэй.
  4. Одоо шүүгээд савандаа хийж хөргөгчинд 1 цаг орчим царцаагаад идэхэд бэлэн.
2016-10-17T22:47:17+00:00 2015 оны 05-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment