Орц:
- Үхрийн шийр 1 кг
- Шар лууван 250 гр
- Яншуй 10 гр
- Лаврын навч 5 ш
- Давс
- Ус 2л
Хийх арга:
- Үхрийн хуйхалсан шийрийг угааж цэвэрлээд 3-4 цаг хүйтэн усанд дэвтээнэ. Дэвтсэн шийрээ саванд хийж 1 кг-д 1л ус байхаар тооцож хүйтэн усанд хийж буцалгана.
- Нэг удаа хүчтэй буцалгасны дараа галаа зөөлрүүлж дээр нь хөвсөн тосыг үе үе хамж 4-5 цаг хэрчээд шөл рүү нь буцааж хийн дахин 2-3 цаг чанана. Чанаж хийж амтлахаас гадна мөн жижиг хэрчсэн лууван, манжин, төмс зэргийг хийж болно.
- Бэлэн болмогц янз бүрийн хэв буюу хайруулын таваг зэрэгт царцааж бэлэн болгоорой.
Ашигтай зөвлөгөө III – Г.Адьяа, Н.Оюундарь, С.Үржин, С.Сэржмаа УБ, 2009
Leave A Comment