Цуужуулсан мөөг даршлах

Home/Зөвлөгөө/Цуужуулсан мөөг даршлах

Цуужуулсан мөөг даршлах

Орц:

  • Мөөг 1 кг

Уусмалд:

  • Ус 1 литр
  • Давс 30 гр
  • Сахар 30 гр
  • Уксус 10 гр

1 шилэнд:

  • Үрлэн перец 5 ш
  • Лаврын навч 1 ш
  • Сармис 1 хумс

Хийх арга:

  1. Хөлдөөсөн, хатаасан шинэ ургацын мөөгнүүдийг алийг нь ч сонгож болно. Хөлдөөсөн ба шинэ ургацын мөөгийг шууд буцалсан усанд 10 минут чанана.
  2. Дараа нь мөөгөө хүйтэн усанд сойно. Шил, таглаагаа жигнүүр дээр 5 минут ариутгаж бэлдэнэ. Ариутгасан шилэндээ орцын дагуу амтлагчуудаа хийнэ. Хүйтэн усанд сойсон мөөгөө ариутгасан шилэндээ савлана.
  3. Уусмал бэлтгэхдээ усаа буцалгаж 1 литр усанд давс 30 гр, сахар 30 гр, уксус /70%/ 10 гр-ийг хийж сайтар хутгаж найруулна.
  4. Савлаж бэлтгэсэн мөөгөн дээрээс найруулсан уусмалаа халуунаар нь хийнэ. Уусмал хийсний дараа ариутгасан таглаагаар таглана.
  5. Буузны жигнүүр дээр тагласан ногоогоо тавьж 20 минут жигнэж ариутгана. Хэрэв шил жигнүүрээс илүү гарвал түмпэн хөмөрч тавина.
  6. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ таглааг нь чангалж доош нь харуулж хөргөөнө.

Picture 004

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с

2016-10-17T22:49:27+00:00 2013 оны 10-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment