Цус, элэг борцлох арга

Home/Зөвлөгөө/Цус, элэг борцлох арга

Цус, элэг борцлох арга

sdasddБод малын цусыг түмпэн саванд хийж урь идүүлж хатсан хэсгийг дээрээс нь хусаж уут саванд хийж авах замаар бэлтгэнэ. Цусыг борцлохын тулд олгой нарийн гэдэс чацархай ходоод зэрэгт цус хийгээд хагас болгож мах борцлохтой адил хэцэнд тохож хатаагаад хэрэглэнэ. Хэрэглэхдээ шөлтэй хоолонд хоолны халбагаар 1-2 хийж сайн самарч задартал нь хутгахад хоолны амт чанар сайжирна.

Элгийг борцлох.

11-12 сард адуу, тэмээнээс бусад малын элгийг 1-2 см зузаантайгаар зүсэж борцлоно. Элэг нь чанараа алдахгүй хатаж уринд идэгддэг тул хатсаны дараа нунтаглаад тусгайлан савлаж шөлтэй хоолонд хоолны халбагаар нэгийг хийж амталдаг.

Хямарцаг хийх Монголчууд өвлийн хүнсэнд гаргасан бог малын гэдэс дотроор хямарцаг хийж хөлдөөн хэрэглэж ирсэн билээ. Хямарцаг хийхдээ сайтар угааж цэвэрлэсэн гүзээг хужирхай талаар нь гадагш эргүүлж таван цулыг нь тэнцүү байрлуулж хийнэ.

Малын цусыг ходоод нарийн гэдсэнд нь хийж уушиг элэг бусад таван цулыг голд нь байрлуулж хөлдөөнө. Ходоод бүдүүн нарийн гэдсэнд цус цутгаж тусад нь хадгалсан ч болдог. Хөлдөөсөн хярамцагийг хэрэглэх өдрөө жаахан гэсгээж уяраан нимгэн хавтгайгаар нь хөшиглөн шөлтэй хоолонд хийхэд зохимжтой илчлэг сайтай хүнс болдог. Ялангуяа шар цагаан будаатай хэрэглэхэд тохиромжтой.

2016-10-17T22:47:23+00:00 2015 оны 04-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment