Цус багадалт гэж юу вэ?

//Цус багадалт гэж юу вэ?

Цус багадалт гэж юу вэ?

Одоо үед улаа бутарсан хацартай хүн цөөн харагдах болсон нь цэвэршүүлсэн хүнсний зүйл их хэрэглэдэг болсны улмаас ил, далд янз бүрийн анеми /цус багасах өвчин/ их дэлгэрээд байгаагийн үг дуугүй гэрч баримт мөн. Анеми гэдгийг үгчлэн орчуулвал “цусгүй” гэсэн үг юм. Хэдийгээр цус алдсаны улмаас цус багасдаг боловч эсэд хүчилтөрөгчийг зөөж хүргэдэг улаан бодис /гемоглобин/ дутах явдал энэ өвчний  шалтгаан болох нь олонтаа байна. Улаан цусан эсийг хангалтгүй бага үйлвэрлэдэг, тийм эс мөхөх юм уу амьд үлдсэн ч гүйцэд боловсрохгүй, хэлбэр дүрсгүй, эсвэл хэтэрхий том болж цусны урсгалд задардаг байж болно. Хэрэв ясны чөмгийг шаардагдах түүхий эдээр элбэг хангаад байвал чөмгөнд цусны эрүүл эс төлждөг юм. Цусны улаан эс голдуу 120 хоног амьдрах бөгөөд байнга задарч, солигдож байдаг. Эрүүл хүний 100 мл цусанд 15 гр орчим хурц улаан гемоглобин, 1 шоо мм тутамд 5 сая цусны улаан эс байх ёстой. Хэрэв гемоглобин 80%-с бага /13 гр-с бага/ юм уу цусны улаан эс 4 саяаас бага байвал цус багадна. Цус багадсан үед эс эдэд хүчилтөрөгч бага хүрч, эрчим хүчийг хэвийн байдлаар боловсруулж чадахгүй бөгөөд үүний улмаас байнга ядарч, цонхигор цагаан болж, амьсгаа давхцан бас толгой эргэх, өвдөж санаа сэтгэл тогтворгүй болно. Төмөр дутсанаас цус багасдаг нь нийтэд илэрхий учир энэ өвчний даамжрах бусад шалтгааныг мэддэггүй өвчтөн шууд төмөртэй эм ууж эхэлснээр өөртөө хор хүргэх нь цөөнгүй байна.

*Газар шим* үйлдвэрийн Хүрэн манжингийн салатыг та тогтмол хэрэглэснээр цус багадалт болон даралт ихсэх  өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Эх сурвалж: “Хүнсээр эмчлэхийн гайхамшиг”-с

2016-10-17T22:50:41+00:00 2012 оны 12-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment