Цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог 1-р хэсэг

Home/Зөвлөгөө/Цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог 1-р хэсэг

Цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог 1-р хэсэг

blod groupХүн өөрийн цусны бүлэгт зохицох хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэж заншсанаар эрүүл мэндээ сахин хамгаалах боломжтой нь амьдралд нэгэнт нотлогдоод байгаа билээ. Иймд хүмүүсийн цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлогийн талаар товч зөвлөе.

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс:

Энэ бүлгийн цустай хүмүүс мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс /байцаа, чавга, хан боргоцой/ хар талх хэрэглэхэд илүү тохиромжтой. Ундааны зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Түүнчлэн тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, ногоо жимс болох сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, улаан манжин, гүйлс, усан үзэм, лийр, бөөрөлзгөнө, тоор, алим, пиво, улаан цагаан дарсыг бага хэмжээгээр хэрэглэж болно.

Хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс

Гахайн давсалсан мах, галууны мах, дарсан май загас, цулбуурт загас, төмс, эрдэнэ  шиш бэрсүүт жүрж, амтат гуа, улаан буудайн гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоймон, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан, цагаан дарс, ногоон цай, архи, хийжүүлсэн ундаа, коньяк, хар кофе, байхуу цай, төрөл бүрийн кетчуп, задь, хар цагаан повоор, цагаан цуу гэх мэт.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №10 /2013/

2016-10-17T22:49:24+00:00 2013 оны 10-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment