Цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог 2-р хэсэг

//Цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог 2-р хэсэг

Цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог 2-р хэсэг

blood_typeХоёрдугаар бүлгийн цустай хүмүүс

Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү хэрэглэх нь бие организмд маш зохистой. Түүнчлэн загас, будаа, талх, гоймон, шош, сонгино, навчит ногоо, байцаа, лууван, сармис, гүйлс, хан боргоцой, нимбэг, үзэм, аньс, улаан дарс хэрэглэх нь зүйтэй. Ундааны зүйлээс ногоон цай болон кофе ууж болно.

Хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс

Хөөрүүлсэн сүү, зайрмаг, цөцгийн тос, эрдэнэ шиш, наргилын тос, гоймонгийн зүйл, кетчуп, майонез, цагаан цуу, сүмс, хар улаан перец, хятад байцаа, төмс, жүрж, гадил жимс, амтат гуа, бэрсүүт жүрж, улаан лоолийн шүүс, байхуу цай, хар кофе, архи, коньяк, кока кола, содтой ус

Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс

Энэ бүлгийн цустай хүмүүсийн гол хоол хүнсний бүтээгдэхүүн нь сүү болон сүүн бүтээгдэхүүн юм. Ундааны зүйлээс цай, төрөл бүрийн жимсний шүүс, бага зэргийн кофе хэрэглэнэ. Хонины мах, туулай, загас, загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үнээний сүү, тараг, будаа, шош, байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, хан боргоцой, гадил, усан үзэм, пиво дарс хэрэглэж болно.

Хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс

Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүс, үхрийн мах, цөцгийн тос, тослог бяслаг, ногоон вандуй, гурил, ногоон сонгино, өргөст хэмх, сармис, гүйлс, тарвас, шоколад, гич гэх мэт.

bloodДөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс

Энэ бүлгийн цустай хүмүүст нэн тохиромжтой хүнс нь сүү,сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо юм. Хонины мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны бяслаг, тараг, байцаа, өргөст хэмх, улаан манжин, сармис , хан боргоцой, усан үзэм, киви, интоор, нохойн хошуу, нимбэг, чидуны тосыг хэрэглэх нь илүү зохимжтой. Жүржнээс бусад жимсний цэвэр шүүсэн дээр ус нэмж шингэлэн уувал сайн. Навч,ургамлын цай ба хааяа кофе ууж болно.

Хориглох буюу татгалзах,хязгаартай хэрэглэх хүнс

Гахай, галууны мах,өөхтэй мах, эрдэнэ шиш, мөөг, хурц халуун ногоо, жүрж,гадил, манго, гурвалжин будаа, эрдэнэ шишийн гурил, эрдэнэ шиш, наргилын/кокосын/ тос, жүржийн шүүс, ундаа, майонез, халуун ногоо, байхуу цай, хатуу архи, кока кола гэх мэт.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №10 /2013/

2016-10-17T22:49:24+00:00 2013 оны 10-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment