Цурхай загасны махаар хийсэн котлет

8-р сар бол олон улсын загасчлах сар билээ. Манай улсад ч мөн загасанд явдаг хүмүүс цөөнгүй. Тэгвэл манай орны гол нууранд түгээмэл байдаг загас болох цурхай загасаар хэрхэн амтат котлет хийх талаар хүргэх болно оо.

Орц:

  • Цурхайн мах – 500 грамм
  • Цагаан талх – 100 грамм
  • Сухаар – 3 халбага
  • Цөцгийн тос – 2 халбага

Цурхай загасны махыг “махны машин”-аар цагаан талхны зөөлөн голтой хамт татна. Талхаа 10 минут орчим сүүнд дэвтээсэн байх хэрэгтэй. Махан таташийг перец, давсаар амтлаад дахин машиндана. Бэлэн болсон таташ дээр цөцгийн тосоо хийгээд сайтар холиод дундаж хэмжээтэй котлет болгож, сухаарт өнхөрүүлнэ. Хайруулын тавгандаа тосоо халаагаад котлетоо хийж, их гал дээр нэг талаас нь шарна. Дараа нь эргүүлээд галаа багасган 10-15 минут шарна. За тэгээд котлетнийхаа хажуугаар огурцы зэрэг зууш идвэл бүр амттай. Мэдээж Гайхалтай амтыг Газар Шимээс.

Mongolia — JEFF FORSEE GUIDED FLY FISHING