Цоохор майлз /Celery/

//Цоохор майлз /Celery/

Цоохор майлз /Celery/

Ногоон өнгөтэй амттай сайхан цоохор майлз /celery, сельдерей/ бол хүн бүхний идэх дуртай сайхан хүнсний ногоо юм. Монголчууд мөн чинцай ч гэж нэрлэдэг. Ногоог хуурч идэх, төрөл бүрийн хуурга, шөлтэй хоолонд мөн зуушинд ашиглана. Хоол хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг шим тэжээл ихтэй ногоо юм.   Цоохор майлзыг бас усны цоохор майлз, хуурайн цоохор майлз гэж хоёр төрөл зүйлд хуваадаг. Гол мөрөн, нуур бүрдийн хөвөөгөөр ургадгийг нь усны цоохор майлз гэдэг.  Хүмүүсийн байнга хэрэглэж байгаа нь бол жирийн хөрс шороон дээр ургадаг хуурайн цоохор майлз юм. Цоохор майлзанд хүний биед ашигтай шим тэжээлтэй төрөл бүрийн бодис элбэг агуулагдаж байдаг. Үүний дотор уураг болон фосфорын агуулагдаж байгаа хэмжээ нь гуаны төрлийн хүнсний ногооноос 2 дахин, кальци болон төмрийн агуулагдаж байгаа хэмжээ нь улаан лоолийнхоос 21 дахин байна. Ялангуяа цоохор майлзын навчны шим тэжээл нь нэн их байдаг.

Эмчилгээний ач тус

Цоохор майлзын анхилам сайхан үнэр нь хүмүүст их л таалагддаг бөгөөд ходоодонд амархан шингэдэг, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг сайхан хүнсний ногоо юм. Цоохор майлзыг байнга идэж байх нь хүүхдийн өсөлт бойжилтод ашигтай төдийгүй хижээл насны хүмүүсийн артерийн судас хатуурах, мэдрэл муудах, өтгөн хатах зэрэг олон төрлийн өвчнийг эмчлэх үүрэг гүйцэтгэдэг. Цоохор майлзыг нарийн хэрчиж цагаан будаатай холиод шингэн будаа хийж уувал хөгшин залуу аль ч насны хүмүүсийн зуны цагийн амьдралд тэтгэх эрүүл мэндэд тустай тун сайн хунсний бүтээгдэхүүн болдог. Цоохор майлз нь сайхан үнэртэй сэрүүн ногоо болохоор элэгний халууныг хөөж, цусны даралтыг бууруулах үйлдэлтэй. Цусны даралт өндөр байгаа өвчнийг эмчилье гэвэл, шинэ гарсан цоохор майлзаас 250 граммыг угааж цэвэрлээд буцалсан усанд түр дүрж гаргасныхаа дараа нарийн хэрчиж, шүүсийг нь шахаж авна, Энэ шүүсээ өдөр бүр жижиг аягаар 1-2 удаа ууна. Жирийн байдалд 7 хоногийн эмчлэх хугацаатайгаар 4 долоо хоног дараалан уусныхаа дараа өдөр болгон 1 удаа уух болно. Цоохор майлзыг энэ мэтээр урт хугацаанд хэрэглэвэл, цусны даралтыг тогтвортой байлгаж болох юм.

Эх сурвалж:  mongol.cri.cn-ээс

2016-10-17T22:50:45+00:00 2012 оны 11-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment