Цезарь салат

Home/Зөвлөгөө/Цезарь салат

Цезарь салат

цезарь саладОрц:

  • Салат навч – 100 гр
  • Сухар талх – 10 гр
  • Тахиан цээж мах – 100 гр
  • Мини помидор – 4 ш
  • Чанасан өндөг – 1 ш
  • Парминзан бяслаг үрж хэрэглэх
  • Бекон 2 ш хэрчим
  • Цезарь амтлагчинд: гич 3 гр, майонез 15гр,
  • Сармис – тал хумс

Хийх арга:

  1. Тахиан цээж махаа гахайн беконтай цуг зөөлөн гал дээр шарж болгоод бага зэрэг давс перецээр амталж өгнө.
  2. Шарж болгосон гахайн мах, тахиан цээжээ хэрчээд, мини лоолио дундуур 1 хэрчиж хуваана, салат навчаа 4 хэсэг болгож хэрчинэ.
  3. Энэ бүгдийгээ саванд нэгтгэж хийгээд цезарь амтлагчаараа амтлаж хутгаад таваглана, дээр нь чанасан өндөгөө хэрчиж тавиад сухараа тарааж тавиад багахан хэмжээний пармелан бяслаг цацаж өгнө.

Цезарь амтлагчаа хийхдээ :

  1. Майонез дээрээ гичээ хийгээд сармисаа жижиглэж хэрчинэ.
  2. Энэ бүгдийг нийлүүлж хутгана.

Зарцуулах хугацаа: 10 минут

2016-10-17T22:47:23+00:00 2015 оны 04-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment