Цай хандлах

Home/Зөвлөгөө/Цай хандлах

Цай хандлах

teameaЦай бол гайхамшигт ундаа юм. Цайг зориулалтаар нь хүнсний, эмчилгээний, урьдчилан сэргийлэлтийн гэж ангилдаг. Хүнсний цай нь биед хоол хүнс, ундны хэрэгцээг хангадаг. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн цайг өдөр тутам, эсвэл удаан хугацаагаар тогтмол хэрэглэж болохгүй. Тодорхой хугацаанд эмчийн хяналтан дор тогтоосон хэмжээгээр хэрэглэх нь зөв.

Цайны ханд бэлтгэх арга:

Жижиглэсэн ургамлыг шил буюу шаазан саванд хийж дээрээс нь буцлам халуун ус хийнэ. Хуурай ургамалд  шингэхийг нь тооцоолж усыг шаардагдах хэмжээнээс 10-15 хувиар илүү хэмжээтэй хийгээрэй. Дараа нь хандлах савыг сайн таглаад буцалж байгаа устай саванд хийж 10-15 мин байлгана.

Хандаа гаргаад 45 мин хөргөсний дараа шүүх хэрэгтэй. Бэлтгэсэн ханд нь дулаан газар хадгалвал хөгцрөх, гашлах, ялзрах зэргээр амархан мууддаг тул 1, 2 өдөр хэрэглэх хэмжээгээрээ бага багаар нь бэлтгэж, гэрэлгүй, сэрүүн газар хадгална. Өндөр хэмд тэсвэртэй биологийн идэвхт нэгдлийг агуулсан ургамлын хатуу үндэс, үндэслэг иш, мөчир холтос зэргийг чанамал ханд болгон хадгалж болно. Эдгээр зүйлүүдэд байгаа гол бодисуудыг хадгалан авахын тулд удаан буцалгах шаардлагатай.

2016-10-17T22:47:20+00:00 2015 оны 04-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment