Цайны чанарын шаардлага

Home/Зөвлөгөө/Цайны чанарын шаардлага

Цайны чанарын шаардлага

premium_quality_teaЧанарын үндсэн үзүүлэлт нь гадаад байдал, өнгө, идээшмэлийн үнэр, амт, шаарны өнгө юм.

Цайг таних гадаад байдал: навч, нахиа нь зөв жигд буржийсан байвал зохино. Ширхэг нь харилцан адилгүй,улаан хүрэн өнгөтэй байх ёстой.

Цайны өнгө : хөгширч, модлог болсон навч цайг хар хүрэн эсвэл улаан өнгөтэй болгоно. Саарал болон хүрэн өнгөтэй навчтай цайг согогтойд тооцно. Цайны өнгө төрөл байдалдаа зохицон ногоон эсвэл хар байх ёстой. Навчны бүрэлдэхүүнд цагаан-мөнгөлөг үстэй навч их оролцсон байвал өнгө сайтай байхаас гадна идээшилт сайтай байна.

Хандны байдал ба өнгө : Булингартах, өнгө харлах явдал нь гэмтлийн илрэл болно. Ханд нь зэсэн улаан өнгөтэй байвал зохино.

Амт : цайны амтыг амсаж тодорхойлно. Аргуун гашуувтар амт нь бусад төрлийн амттай зохицон нийцэж аялга зохимжтой байвал хандтай цай гэнэ. Хэт ферментжүүлснээс болж аргуун гашуун амт нь суларсан буюу амтгүй бол ханд муутай гэж үзнэ.

Үнэр : чанасан цайны үнэрийг гүц, данхны тагийг сөхөж үнэрлэн хүчтэй эсэхийг тодорхойлно. Ялзарсан огиудас хүргэсэн, утаа, хярвас, хүчил, чийг, өвс ургамлын үнэртэй байхыг хориглоно.

Шаарны өнгө : чанагдсан навчийг данхны таган дээр асгаж хоёр хуруугаар имэрч үзнэ. Цайны шаар зэсэн улаан буюу улаан хүрэн өнгөтэй байвал зохино. Хүрэн, ногоон зэвхий саарал өнгөтэй бол гэмтэлтэйд тооцно.

2016-10-17T22:50:35+00:00 2012 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment