Цагаан хоол Мөөгтэй будаатай хуурга хийх арга

Home/Зөвлөгөө/Цагаан хоол Мөөгтэй будаатай хуурга хийх арга

Цагаан хоол Мөөгтэй будаатай хуурга хийх арга

budaaaДолоо хоногт 1-2 удаа цагаан хоол идэж байгаарай. Ингэснээр таны ходоод гэдэс амарч, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс эдгээр хоолноос санаа аваарай. Цагаан хоолыг ямар ч аргаар яаж ч баяжуулж идэж болно.

Орц: /1 хүний порц/

  • Будаа 200 г
  • Амтат чинжүү 150 г
  • Хар мөөг 50 г
  • Шар буурцгийн мах 50 г
  • Лууван
  • Ургамлын тос 50 г

Амтлагч:

  • Сонгино 10 г
  • Вегетал амтлагч 1 х.х
  • Шар буурцгийн сүүмс /жан/ 1 х.х

Бэлтгэх арга:

  1. Шар буурцгийн махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад жижиг хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцгийн сүмс, вегеталаар амтална.
  2. Будаагаа агшаана. Хар мөөгийг буцалсан усанд 10 минут дэвтээнэ. Мөөгөө усаар 2-3 удаа зайлаад нарийн жижиг, дөрвөлжин хэрчинэ.
  3. Луувангаа жижиг хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно. Чинжүү сонгиноо нарийн хэрчиж бэлтгэнэ.

 Хийх арга:

  1. Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна. Бэлдсэн лууванг нэмж хийгээд шарна. Дээр нь чинжүү амталсан буурцагны мах мөөгөө нэмж хуурна.
  2. Жигнэсэн будаандаа бага зэрэг жан, вегетал амтлагч хийж хутгаж хоол бэлэн болно.

Санамж: Дүпү хийж болно

 

2016-10-17T22:46:59+00:00 2015 оны 10-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment