Цагаан хоолтон гэж хэн бэ?

//Цагаан хоолтон гэж хэн бэ?

Цагаан хоолтон гэж хэн бэ?

no meat1847 онд анх Англид бий болсон “Цагаан хоолтон” гэсэн нэр томьёо нь “ Vegetable” буюу ногоо гэсэн Англи гаралтай үг биш харин “нөлөөтэй амьд” гэсэн утгатай “vegetus” гэсэн Латин үгнээс гаралтай гэнэ. Унд хоолны хязгаарлалт нь ялгаатай байдаг мах иддэггүй хүмүүсийг бид цагаан хоолтон гэж нэрлэдэг. “Lacto ova” тэжээлтэн гэдэг нь сүү, өндөг, ногоо жимсээр хооллогчдыг нэрлэдэг бол “vegan”-чууд нь амьтны гаралтай ямар ч хүнсээр хооллодоггүй. Хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байдаггүй гэвэл та итгэх үү? Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас өвсөн тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 8,5 метр байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг. Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис  ялгаруулдаг байна. Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэдэг байна. Бидний амьдралд цагаан хоол идэх үе тохиоддог. Жишээ нь бурхан багшийн дүйцсэн өдөрөөр махан хоол идэхгүй байх ёстой байдаг. Харин та юу идэх вэ? гэж санаа зовдог бол нэг өдөр ч гэсэн хоолонд орох махаа буурцагны махаар орлуулан хүссэн хоолоо хийж идэж болно.

Info TV сэтгүүл №204 /2013/

2016-10-17T22:50:29+00:00 2013 оны 01-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment