- Цагаан мөөг 50 гр
- Төмс 700 гр
- Бяслаг 400 гр
- Лууван 150 гр
- Сонгино 150 гр
- Давс, перец
Хийх арга:
- Хатаасан мөөг ашиглах бол 30 минут орчим халуун усанд дэвтээнэ. Дараа нь дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ.
- Тогоонд 3 литр ус хийж, дээр нь хэрчсэн мөөгөө нэмж, 30 минут буцалгана. Сонгиныг урт нарийхан хэрчиж, луувангаа үрүүлээр үрнэ. Төмсийг мөн дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ.
- Тогоотой мөөгөн дээр хэрчсэн төмс нэмж 4 минут орчим буцалгана. Дараа нь сонгино, луувангаа хийнэ. 10-15 минут буцалгасны дараа бяслагаа хийгээд давс, перецээр шөлөө амтална. Шөлөө буцалгахдаа үе үе хутгана. Бэлэн болсон шөлөн дээгүүр ногоон сонгино хэрчиж тавина.
Ням гариг сэтгүүл №10 /2012/
Leave A Comment