Цагаан лууван

//Цагаан лууван

Цагаан лууван

445С, B ,PP аминдэмээр баялаг. Түүний найрлагад эфирийн тос 50 мг% хүртэл , хуурай бодис 17 % үүнээс сахар 4-8%, уураг 2 % хүртэл агуулагдана. Үндэс үрэнд нь С, В1, В2 аминдэм, калий, кальций, натрий, фосфор, хүхэр зэрэг эрдэс бодис органик хүчил, эфирийн тос, глюкозид эслэг агуулагдана. Илчлэг нь 34 ккал. Фитонцид, бактер устгах бодис агуулдаг тул нянгийн эсрэг үйлчилгээтэй. Өвөл хаврын улиралд хэрэглэхэд аминдэм эрдэс бодисын дутагдлыг нөхөж өгнө. Цусны даралт бууруулах, цөсний эмгэгийг илааршуулах, шээс туух , биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулах үйлчилгээтэй. Үрүүлээр хярсан цагаан лууван, түүнчлэн шүүс нь радикулитыг эмчлэх, хооллох дуршлыг сайжруулахад тустай. Цагаан луувангийн шүүс нь цус багадалтыг анагаах чанартай. Мөн архаг ханиалга, элэгний эмгэгтэй хүмүүс цагаан луувангийн шинэхэн шүүсийг эмчилгээний журмаар хэрэглэнэ. Идээт яр, шарханд цагаан луувангийн хатаасан үрийг нухаж цацвал түргэн эдгэнэ. Болгох хугацааг хэрчилтийн хэлбэр,том жижгээс хамааруулан тухай бүр тохируулна.

Хоолны зориулалт

Цагаан лууванг гол төлөв шинэ байдлаар нь зууш, шанцай хийх түүнчлэн дарсан байдлаар хэрэглэх нь зохимжтой.

Цагаан лууванг дарах

Хальсалж цэвэрлэсэн цагаан лууванг жижгэвтэр дөрвөлжин хэрчинэ.

100 мл алимны цууг 3 аяга буюу 600-700мл усанд найруулж үүндээ цагаан луувангаа хийж 30 мин байлгана.

Цагаан луувангаа шүүж аваад дээр нь 5 халбага нимбэгний шүүс , 3 халбага элсэн чихэр, 4халбага алимны цуу, мөн давс нэмж сайтар хутгана.

Ингээд тагтай саванд шилжүүлэн хийж анхны уусмалаа нэмээд тасалгааны температурт 2 өдөр байлгаад хөргөгчид хадгална.

Хадгалах явцад үе үе нимбэгний шүүс дусаавал сайхан амт, үнэр нь алдагдахгүй.

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment