Цагаан дарстай сонгины шөл

//Цагаан дарстай сонгины шөл

Цагаан дарстай сонгины шөл

french_onion_soupОрц:  3 хүн

o   Сонгино 3 ш

o   Цөцгийн тос  50гр

o   Хуурай цагаан дарс 200мл

o   Ус  700мл

o   Гурил 1 х/х

o   Чимх элсэн чихэр

o   Давс , перец

o   Хэрчим цагаан талх

o   Үйрүүлсэн бяслаг

Хийх арга:

  1. Сонгиныг урт нарийхан харчинэ. Саванд цөцгийн тос хийж хайлуулаад сонгиноо хийж 3 минут хуурна. Гурилыг тусад нь шаргал өнгөтэй болтол нь хуураад, сонгино дээр нэмж хутгаад давс, перец хийж амтална.
  2. Цагаан дарс дээр элсэн чихэр нэмж буцалгаад 1 минут орчим гал дээр буцалгаж байгаад 500 мл ус нэмж дахин буцалгаад галыг нь багасгаж 15-20 минут чанана. Дараа нь үлдсэн 200 мл усаа нэмж хийгээд үргэлжлүүлэн 20 минут буцалгана.
  3. Тэвшин дээр талхны хэрчмээ тавиад үйрүүлсэн бяслаг дээгүүр нь цацаж 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд бяслагийг нь хайлтал нь шарна. Сонгинотой шөлийг таваглаад шарсан бяслагтай талх дагуулж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:48:28+00:00 2014 оны 05-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment