Цагаан гаа нь нянгийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй ханиалганд тустай

Home/Зөвлөгөө/Цагаан гаа нь нянгийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй ханиалганд тустай

Цагаан гаа нь нянгийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй ханиалганд тустай

qqdqdЕвропын орнуудад хүмүүс цагаан гааг хоол хүнсэндээ их хэрэглэдэг ба ямар их ид шидтэй ургамал болох нь танигдсан юм. Цагаан гааг сонгино сармисны адил байнгын авч хэрэглэж байхыг зөвлөж байна.

Ханиалгах, амьсгаадах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илрэнгүүт та юуны өмнө цагаан гааны хөлөргөх аргыг хэрэглэх хэрэгтэй.
Цагаан гаагаар цай чанаж ууна. Хоолны 2 халбага нунтаг цагаан гааг гурван аяга буцалсан усанд хийж дэвтээнэ. 10 минутын дараа уухад таны бүх биеийн хөлс гарна. Учир нь цагаан гаа цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгөц хэсгийн судсыг өргөсгөснөөр амархан хөлөрдөг.  Ялангуяа ханиалгаад намдахгүй бол халуун усанд 20 минут сууж, зөгийн балаар амталсан цагаан гааны цайг уугаад дулаан хучаад хэвтэхэд хөлрөөд ханиалга амархан намдана.

Ер нь Европын орнуудад цагаан гааг дангаар нь болон хоол амтлагч болгон хэрэглэхээс гадна олон төрлийн сүмсний найрлаганд оруулж хэрэглэх, цагаан гаагаар амталсан ундаа, талх, жигнэмэг хүртэл хийж байдаг.

Цагаан гааг санскрит хэлээр spingaver латинаар zingiber хэмээн нэрлэдэг бөгөөд сарнай шиг улаан ягаан цэцэгтэй, модлог иштэй олон наст ургамал юм. Энэ ургамлын уугуул газар нь Өмнөд Ази боловч Ямайк, Хятад Нигери, Гайт мэтийн халуун дулаан бүсийн орнуудад өргөн тарьж хоолонд болон эмчилгээнд үндэсийг нь дагнан хэрэглэсээр байдаг.

Тэжээлийн найрлага

Шинэхэн гааны 80,9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2,3%, тос 0,9%, эрдэс бодис 1,2%, нүүрс ус 12,3%, ислэг 2.4%ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, “С” мэтийн амин дэмүүд агуулагддаг.

Химийн найрлага талаас нь авч үзвэл, түүнд эфирийн тос, цингиберн, цингерол, шагеол мэтийн бодисууд элбэг байдаг.

Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба ба өтгөн хатахад тустай байдаг. Үүнээс гадна цагаан гааг нэг граммаар урьдчилан хэрэглэхэд мэс заслын дараа гардаг бөөлжих, дотор эвгүйрэх тохиолдолыг эрс багасгадаг. Мөн жирэмсний хордлогын үед 250 мг нунтаг цагаан гааг өдөрт 4 удаа уулгаж, 4 өдөр хэрэглэж туршихад дотор эвгүйрхэж бөөлжих нь эрс намдаж байсан байна.

Хэрэх өвчний үед өвдөж хавдаж үрэвсэх нь элбэг тохиолддог ба хөдөлгөөн эрс хязгаарлагдах шинжүүд илэрдэг. Энэ үед кортикостройдын төрлийн эмүүд ба үрэвсэл дарах орчин үеийн олон эмүүдийг хэрэглэдэг боловч заримдаа зохимж муутай харш нөлөө гардаг. Харин цагаан гааг хэрэх өвчин болон элдэв үрэвслийн гаралтай өвчний үед хэрэглэхэд тустай байдаг ба гаж нөлөө илрэх нь ховор байдаг..

Мөн цагаан гаа нь нянгийн эсрэг хүчтэй үйлчилдэг ба мөөгөнцөрүүдийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл цагаан гаа нь стафилококк, стрептококк, салмонеллёз мэтийн нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг аспергиллус гэдэг мөөгөнцөрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагдсан.

Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэж цусны эргэлт сайжрах нь эсийн бодисын солилцоог сайжруулж, эд эрхтний агчил цочрол мэтийг тайвшруулдаг. Мөн цагаан гааг хоол ундны зүйлээс биед орсон холестролын хэмжээг бууруулдаг, биед учирсан исэлдэлийг багасгаж, хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй болохыг саяханы судалгаанууд нотлоод байна.

Эдгээрээс харвал цагаан гаа бол хоол ундны зүйлд өргөн хэрэглэгддэг ургамал болохоос гадна олон өвчнийг анагаах увдистай гэдэг нь бүрэн батлагдаад байна. Манай монголчууд цагаан гааг дангаар нь өргөн хэрэглэж заншаагүй бөгөөд зарим халуун чанартай эмийн найрлаганд оруулж, уламжлалт эмчилгээний үед хэрэглэж байна.

Гэвч энэ ургамлыг дээр заасан өвчний үед түгээмэл хэрэглэж занших нь чухал бөгөөд ямар нэг хор нөлөө гарна гэж айж болгоомжлох хэрэггүй гэдгийг дээрхи баримтууд нотлоод байна.

Болод.мн-с

2016-10-17T22:46:54+00:00 2015 оны 11-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment