Цагаан будаатай улаан лоолийн шөл

Home/Зөвлөгөө/Цагаан будаатай улаан лоолийн шөл

Цагаан будаатай улаан лоолийн шөл

tomato rice soupОрц : (4-6 порц)

  • Улаан лооль 500 гр
  • Улаан чили чинжүү 1 ш
  • Сонгино 1 ш
  • Сармис 2 хумс
  • Оливын тос 1 х/х
  • Ногооны шөл 500 мл
  • Цагаан будаа 100 гр
  • Давс, нунтаг хар перец
  • Амтат ногоон чинжүү 1 ш
  • Шош 150 гр
  • Яншуй 1 багц

Хийх арга :

  1. Лоолийг угаагаад буцалж буй усанд 30 секунд дүрээд хүйтэн усанд сойж хальслан жижиглэж хэрчинэ.
  2. Чилиний үрийг нь ялгаж цэвэрлээд жижиглэж хэрчинэ. Саванд оливын тос хийгээд сонгино, сармисаа хийж хамтад нь хуураад дээр нь улаан лооль, цагаан будаа, шөл хийж 10 минут чанана.
  3. Амтат чинжүүний үртэй голыг нь салгаж цэвэрлээд, урт нарийхан хэрчинэ. Чинжүүг шошны хамт саванд нэмж хийгээд давс, перецээр амталж үргэлжлүүлэн 10-15 минут чанана.
  4. Бэлэн болсон шөлийг таваглаад жижиглэж хэрчсэн яншуй дээгүүр нь цацаж ширээнд өгнө.

 

 

 

 

2016-10-17T22:48:02+00:00 2014 оны 11-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment