Орц: 4-6 порц
- Тахианы мах 500 гр
- Ургамлын тос 3 х/х
- Цагаан будаа 200 гр
- Амтат чинжүү 3 ш
- Сонгино 2 ш
- Шар буурцгийн цуу 5 х/х
- Давс, перец, ногоон вандуй
Хийх арга:
- Тахианы махыг урт нарийхан хэрчиж саванд хийгээд 2 х/х ургамлын тос, амтлагч нэмж сайтар хутгаад 15 минут тавина.
- Будааг буцалж буй давстай усанд чанаж болгоод шүүж бага зэрэг хөргөнө. Сонгиныг хальсалж цэвэрлээд тал цагариг хэлбэртэй хэрчинэ. Чинжүүг угааж үрийг нь цэвэрлээд том томоор хэрчинэ.
- Хайруулын тавганд тахианы махаа хийгээд хүчтэй гал дээр 5 минут шараад өөр саванд хийж таглана.
- Уг хайруулын тавганд сонгино, чинжүү, 1 х/х ургамлын тос хийж 4-5 минут хуураад тахианы мах, шар буурцагийн сүмс нэмж хутгаад дахин 2-3 минут жигнэнэ.
- Салатны тавганд ногоотой тахианы махаа таваглаж дээгүүр нь давс , перец цацаж хутгаад, ногоон вандуй, яншуй зэрэгээр чимэглэж агшаасан будаа хачирт нь дагуулж өгнө.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №01 /2013/
Leave A Comment