Цагаан будааг буруу болговол хавдар үүсгэж болзошгүй

Home/Зөвлөгөө/Цагаан будааг буруу болговол хавдар үүсгэж болзошгүй

Цагаан будааг буруу болговол хавдар үүсгэж болзошгүй

rexБританы хэсэг эрдэмтэд төрөл бүрийн сортын цагаан будааг янз янзын аргаар чанаж үзжээ. Тэдний зорилго бол будаанд байдаг хавдар үүсгэгч хорт бодисыг шүүж цэвэрлэх явдал байлаа.Цагаан будаа ихээр хэрэглэдэг хүмүүс, будаагаа буруу аргаар болгодог бол уушигны болон давсагны хавдар тусах эрсдэл ихтэй байдаг аж.

Ер нь цагаан будаа бол нэг их сайн хоол биш гэнэ. Будаанд ихээр агуулагддаг органик биш хүнцэл нь хавдар үүсгэхээс гадна хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж, зүрх, мэдрэлийн системийн өвчин, чихрийн шижин зэрэг бусад олон төрлийн өвчний эх үүсвэр болдог ажээ.

Гэтэл хүүхэд томчуудаас 3 дахин илүү цагаан будаа хэрэглэдэг. Их Британи зэрэг олон оронд 4,5 нас хүрээгүй хүүхдэд цагаан будаагаар хийсэн бүтээгдэхүүн өгөхийг хуульчлан хоригложээ.Судлаачдын дүгнэлтээр будааг дээрээс нь халуун нэрмэл ус байнга гоожуулан ууран дээр жигнэх, эсвэл будаан дотуур байнга ус гүйж байх  зарчмыг баримтлан чанах (жишээ нь, кофе чанагч дотор) нь хамгийн зөв арга гэнэ. Ус будааны харьцаа 12 : 1 байвал хүнцэл 57 ± 5%  арилна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ хоёр аргаар чанаж үзэхэд зарим сортын будаа хорт бодисоос 85% цэвэрлэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл  ус ихтэй чанана гэсэн үг юм.Харин Шри-Ланкийн эрдэмтэд цагаан будаандаа цайны халбагаар наргил модны тос хийгээд 20-40 минут чанаж, дараа нь хөргөгчинд 12 орчим цаг байлгавал элчлэг чанар нь 50-60% багасна гэж зөвлөж байна.

болод.мн-с

2016-10-17T22:47:05+00:00 2015 оны 09-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment