Хөөрөг зөрүүлж мэндлэх ёсон

//Хөөрөг зөрүүлж мэндлэх ёсон

Хөөрөг зөрүүлж мэндлэх ёсон

Хөөргөөр тамхилахдаа толгойг нь суллаж тамхилдаг. Хөөрөг зөрүүлэхдээ харшуулахыг цээрлэнэ. Энэхүү ёс нь Өндөр гэгээн Занабазарын үеэс ихэд дэлгэрч “мэндийн шар” хэмээн нэрлэгддэг болжээ. Эмэгтэй хүн тамхилахдаа өөрийнхөө хөөргийг магнайдаа хүргээд хоёр гардан ахмад хүн, зочин гийчиндээ барина. Мөн ахмад хүний хөөргийг хоёр гардан аваад өөрийн толгойноос дээш гарган мэхийсгээд буцааж өгдөг заншилтай. Эмэгтэй болон залуу хүмүүс хөөрөгний толгойд хүрэхгүйгээр үнэрлээд буцааж барьдаг. Эвдрэлцсэн хүмүүс байвал хөөрөг зөрүүлж сэтгэлээ цайлгадаг. Хөөрөгний толгойг дарж болдоггүй. Эв түнжин эвдэрч хоорондоо муудахын тэмдэг гэдэг.

Хөөрөг нь бага гарын, дунд гарын, их гарын гэж ялгана. Хөөрөг, гаансаар тамхилах тохиолдолд үгүй гэж хэлж болдоггүй. Гаансаар тамхилахдаа тамхи татдаггүй байсан ч гэсэн соруул талаар нь аваад хацартаа хүргээд буцааж өгнө. Тэгэхдээ гаансны соруулыг нударгаараа арчиж буцаана.

2019-01-31T15:27:54+00:00 2019 оны 01-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment