Хөөрөгний түүх

Home/Зөвлөгөө/Хөөрөгний түүх

Хөөрөгний түүх

gogoХөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Хөөрөгний түүх өгүүлэхийн тулд эхлээд хөөргөнд хийдэг хамрын тамхины талаар дурсах учиртай. Гагцхүү тамхи бий болсноор түүнийг агуулах сав буюу хөөрөг үүсэн бий болсон аж. Хүн төрөлхтөн анх XVI- XVII дугаар зууны үед хамрын тамхийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи XVI-р зууны сүүлээр Португал, Испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филиппинээс эхлэн Японоор дамжин тархсан гэж судлаачид vздэг.

XVII зуунд тэндээсээ зүүн хойд Хятад, Солонгос, Монгол руу тархсан гэж бичигдэх нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан материалуудыг ашиглаж ирсэн бөгөөд яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа ихэд хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон байна. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд, Монголд хөөрөг хийж хэрэглэх болжээ. Түвдэд янз бvрийн металлаар, Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь элбэг байжээ.

Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон. Түүнчлэн хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болсон байна. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байна. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.

Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажмаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан бизээ. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулууг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш чулуу гэх мэт.

Хожим шашин сүм хийдийг устгах үеэр үнэ цэнээ алдаж улмаар дайны үеэр хөөргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашигладаг байжээ. 1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэхтэй давхцан хөөрөгний хэрэглээ сэргэж, төрийн дээд албан тушаалтан, мянгат малчин, болоод жирийн иргэдийн хэрэглээ болон хувирчээ. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг, ба толгойг нь ихэвчлэн шүрээр хийж, нуухыг нь алт мөнгөөр чимэглэн хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн хөөргийг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ангилдаг байжээ.

mongolcom.mn-с

2016-10-17T22:47:41+00:00 2015 оны 02-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment