Хөц буудай байгалийн эрүүл хүнс

//Хөц буудай байгалийн эрүүл хүнс

Хөц буудай байгалийн эрүүл хүнс

хөц будааХөц будаа нь маш эртний, уламжлагдсан хүнс юм. Хөц будаа нь *Pearl* гэдэг Латин үгнээс гаралтай ба энэ нь сувд гэсэн үг билээ. Японы эрдэмтдийн судалснаар хөц будаа нь асар тэжээллэг үр тарианы төрөлд ордог. Эм эмчилгээний салбарт ч хөц будааг өргөнөөр хэрэглэдэг. Хүний биед хэрэгцээтэй элементүүдийг ихээр агуулдаг бөгөөд бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг. Хөц будаанд олон төрлийн амин дэмүүд болон ашигтай амин эслэгүүд, үл орлогдох амин хүчил ихээр агуулагдаж, хүний бие бялдрын өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг. Хөц будаанд агуулагдах  лизин хэмээх элемент нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хөдөлгөөнийг идэвхтэй болгодог. Учир нь лизин нь их хэмжээний коллагенийг боловсруулдаг бөгөөд хүний цусны эргэлт болон булчингийн үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь гемоглобиныг тэнцвэржүүлэн зүрхний ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг ба эерэг эслэгийг идэвхжүүлж, залуу насаа удаан хадгалах үйл явцыг бие махбодид явуулдаг. Мөн ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, арьсыг толигор өнгөлөг болгож хөгшрөлтийг сааруулдаг. Хөц будаанд кали, кальци, тмөр, йод, фосфор, марганци, бром, никель, хүхэр, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис агуулагддаг бөгөөд А, Е, Д, РР мөн В-н төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулагддаг. Хөц будаа нь уургийн агууламж маш өндөр бөгөөд бусад будаанаас селени бодис агуулдагаараа хамгийн тэжээлтэй будаанд тооцогддог. Хөц будаанд агуулагдах эслэгүүд нь ходоод гэдэс, бөөр, элэг цөсний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хүний бие дэх хорт бодисуудыг гадагшлуулдаг. Хөц будаанд агуулагдах РР аминдэм нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг. Хөц будааны хамгийн хачирхалтай мэдээ бол хөц будаа нь тамхинаас аажмаар гаргах үйл ажиллагаатай гэдгийг Японы хоол хүнс судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон байна. Хөц будааг буцалгаж, шингэнийг гаргаж авсанаар арьсны үрэвсэл, улайлт, шарх, арьсны мөөгөнцөр, үлд зэрэг төрөл бүрийн арьсны өвчнийг эмчилж болно. Мөн будааг боловсруулахдаа бүлээн усаар 3-4 удаа угааж гадны хольцоос сайтар цэвэрлэн 4-5 цаг дэвтээн төрөл бүрийн будааны агшаамлыг бэлтгэнэ. Дэвтээсэн хөц будаа нь 15-20 минутанд болно. Мөн шөлтэй болон үндсэн хоол хийхээс гадна хоолны хачирт хэрэглэж болно.

2016-10-17T22:47:23+00:00 2015 оны 04-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment