Хөц будаатай шөл

Home/Зөвлөгөө/Хөц будаатай шөл

Хөц будаатай шөл

Сайн байцгаана уу? Жиргээчдээ!  Өнөөдрөөс эхлэн манай сайтын зөвлөгөө буланд маань хоол хэрхэн хийх жоруудын тухай таньд ашигтай мэдээг оруулж байхаар боллоо. Эхний хоолны жор маань хөц будаатай шөл. Хөц будааны ач холбогдлын тухай товч дурдвал: тэжээллэг чанар өндөр, хүний биед шингэц сайтай, E аминдэм, эслэг, эрдэс бодис, амин хүчил, линолены ханаагүй тосны хүчил, кальцийг ихээр агуулах учраас хэт таргалалт, цусны даралт ихсэх , судасны хана хатуурах, бүдүүн гэдэсний хорт хавдар, цусны холестерины хэмжээг бууруулах, зүрхний титэм судасны эмгэг зэрэг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн  онцгой ач холбогдолтой юм.

Орц: /4 порц/

  • Лууван – 2ш
  • Чинцай – 2ш
  • Сонгино – 100гр
  • Лаазалсан улаан лооль – 60гр
  • Хөц будаа – 180гр
  • Давс, нунтаг хар перец
  • Оливын тос – 8 х/халбага
  • Ногооны шөл – 1,2л
  • Хулуу – 1ш
  • Дарсны уксус – 2х/х

Хоол хийх:

  1. Ногоонуудыг угааж цэвэрлээд бүгдийг нь жигд хэмжээтэй шоо хэлбэртэй хэрчинэ. Хөц будааг давстай усанд 5 минут чанаад шүүн авч хүйтэн усаар зайлж шүүнэ.
  2. Савандаа  3 х/халбага оливын тос хийж халаагаад сонгино, улаан лоолийг хийж хуураад хөц будаагаа нэмж хийгээд жигнэнэ. Дараа нь шөл нэмж хийгээд таглахгүйгээр 25 минут чанана.
  3. Шөлийг давс, перецээр амтлаад, буцалж эхэлснээс хойш 15 минутын дараа лууван, чинцайг нэмж чанаад сүүлд нь хулууг нэмж хийнэ. Уксусыг/2 х/халбага/ үлдсэн оливын тос/5 х/халбага/,  давс перецтэй нийлүүлж хутгаад шөлөндөө хийж бэлэн болгоно.
  4. Баярлалаа! Та бүхэн гэртээ туршаад өөрийн болгоорой.

Эх сурвалж  – Гэр гэртээ тогооч сэтгүүл №11 2012 он

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment