Хөгшрөлт

//Хөгшрөлт

Хөгшрөлт

Хөгшрөлт бол биологийн зогсолтгүй өөрчлөлт, хувьслын үр дүн гэж үзэж болно. Нөгөө талаар эд эсийн эсэргүүцэн хамгаалах үйл ажиллагаа алгуур сулрах үзэгдэл бөгөөд түүний үндсэн дээр эд эсийн биофизик, биохимийн үндсэн зохион байгуулалтад өөрчлөлт орж, улмаар эд эсийн үйл ажиллагааны гол үүрэг муудах болно гэж академич А.А.Богомольц 1939 онд зааж байлаа.
Эрдэмтдийн ажиглалтаас үзэхэд, 50-70 нас хүрсэн хүн бүр сул дорой болж, цовоо сэргэлэн байдлаа алдаж, хөгжил хөдөлгөөн, ажил хөдөлмөрт хандахдаа сул, сэтгэн бодох чадвараар муу болдоггүй байна. Хүн бүр харилцан адилгүй хугацаанд хөгширдөгийн нууц нь физилогийн буюу ердийн хөгшрөлт, эмгэгийн буюу, эрт хөгшрөх үзэгдлийн тухай ойлгох нь чухал. Хөгшрөлтийг ерөнхийд нь ингэж ангилан үздэг боловч, дан ганц цаг хугацаа, биологийн талаас нь авч үзэж болохгүй. Ийм учраас хөгшрөлт чухам хэзээ эхэлснийг ялган тогтооход бэрхшээлтэй байгаа юм.

Хөгшрөлт гэдэг бол эртхэн, эдийн бүтэц аажим эвдэрч, биеийн дотоодод явагддаг маш нарийн бөгөөд олон талт физик, хими, физилогийн процесст өөрчлөлт орон, хүчилтөрөгч шингээх чадвар улам бүр буурч, бие махбодид үүсэх энерги дулааны хэмжээ багасч, эд эрхтэн хатангаршин, хэвийн үйл ажиллагаа нь сулрах үзэгдэл юм гэжээ. Мөн үүнийг түргэсгэх  нэг гол шалтгаан нь аливаа халдвартай болон хүнд хөнгөн өвчнүүд юм (зах хязгаарын мэдрэлийн систем, судасны хатуурал, бодисын солилцоо, зүрх судас, бөөр үе мөчний г.м өвчнүүд ордог).

Уй гашуу хүнийг улирах олон жилээс илүү хөгшрүүлдэг гэдгийг санаж, багахан шиг гай, зовлонг хэлтрүүлэн өөртөө лай хурааж, сэтгэлээ зовоолгүй, энэхүү сэтгэлийн зовлонг ухаалгаар умартан мартаж биеэ барихыг хичээн, хүрээлэн байгаа нөхдийнхөө дунд зан авир, өөрийн харьцаагаа хөгжөөн, амьдралдаа баяр хөөртэй хандах хэрэгтэй. Нас ахихтай холбогдон, хүний биеийн аливаа эд эрхтний үйл ажиллагаа, ялангуяа дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр буурч ирэхийг элэгдэлт гэж ойлгож болно. Хүний бие махбодын дотоод эрчим хүчний алдагдал, бодисын солилцооны удаашралт, амьдралын үндсэн үйл ажиллагааны сулралт, химийн болоод коллейд химийн өөрчлөлт, бие махбодын дотоод хордлого, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны сулрал, төв мэдрэлийн систем гэх мэт олон тооны тулгуур суурин дээр хөгшрөлт явагдаг.

Нас ахих тусам хүний бие махбодид  тодорхой хэмжээний өөрчлөлт гарах бөгөөд тамир тэнхээ муудах, үс бууралтах, нуруу бөгтөр болох, шүд унах, нүдний хараа муудах, чихний сонсгол муудах зэрэг шинж тэмдэг илрэх буюу бие махбодын тодорхой хэжмээний элэгдэлтээр мэдэгдэнэ. Мөн хөгшрөлт нь эцэг эхээс дамжсан генийн шалтгаантай нягт уялдаатай байдаг болон хүний наслах хэмжээг генийн шинжилгээгээр хянан тодорхойлж болно.

Үүний тулд усанд орж биеэ  чийрэгжүүлэх дасгалыг аажим дасган хийж хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй хэрэгтэй. 

2016-10-17T22:50:55+00:00 2012 оны 09-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment