Хөгшрөлт гэж юу вэ?

Home/Зөвлөгөө/Хөгшрөлт гэж юу вэ?

Хөгшрөлт гэж юу вэ?

to-grow-oldХөгшрөлт бол биологийн зогсолтгүй өөрчлөлт, хувьслын үр дүн гэж үзэж болно. Нөгөө талаар эд эсийн эсэргүүцэн хамгаалах үйл ажиллагаа алгуур сулрах үзэгдэл бөгөөд үүний үндсэн дээр эд эсийн биофизик, биохимийн үндсэн зохион байгуулалтад өөрчлөлт орж, улмаар эд эсийн үйл ажиллагааны гол үүрэг муудах болно гэж академич А.А.Богомольц 1939 онд зааж байсан байна.

Эрдэмтдийн ажиглалтаас үзэхэд, 50-70 нас хүрсэн хүн бүр сул дорой болж, цовоо сэргэлэн байдлаа алдаж, хөгжил хөдөлгөөн, ажил хөдөлмөрт хандахдаа сул, сэтгэн бодох чадвараар муу болдоггүй байна.

Хөгшрөлт гэдэг бол эрхтэн, эдийн бүтэц аажим эвдэрч, биеийн дотоодод явагддаг маш нарийн бөгөөд олон талт физик, хими, физиологийн процесст өөрчлөлт орон, хүчилтөрөгч шингээх чадвар улам бүр буурч, бие махбодид үүсэх энергийн хэмжээ багасч, эд эрхтэн хатангаршин, хэвийн үйл ажиллагаа нь сулрах үзэгдэл юм гэжээ.

be-happyУй гашуу хүнийг улирах олон жилээс илүү хөгшрүүлдэг гэдгийг санаж, багахан шиг гай, зовлонг хэлтрүүлэн өөртөө лай хурааж, сэтгэлээ зовоолгүй, энэхүү сэтгэлийн зовлонг ухаалгаар умартан мартаж биеэ барихыг хичээн, хүрээлэн байгаа нөхдийнхөө дунд зан авир, өөрийн харьцаагаа хөгжөөн, амьдралдаа баяр хөөртэй хандах хэрэгтэй.

Нас ахихтай холбогдон, хүний биеийн аливаа эд эрхтэнийн үйл ажиллагаа, ялангуяа дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр буурч ирэхийг элэгдэлт гэж ойлгож болно. Хүний бие махбодийн дотоод эрчим хүчний алдагдал, бодисын солилцооны удаашралт, амьдралын үндсэн үйл ажиллагааны сулралт, химийн болоод коллейд химийн өөрчлөлт, бие махбодийн дотоод хордлого, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны сулрал, төв мэдрэлийн систем, вегатив мэдрэлийн системийн симпатик хэсгийн эсийн анхдагч мөхөлт гэх мэт олон тооны тулгуур суурин дээр хөгшрөлт явдаг.

Мөн хөгшрөлт нь эцэг эхээс дамжсан генийн шалтгаантай нягт уялдаатай байдаг болон хүний наслах хэмжээг генийн шинжилгээгээр хянан тодорхойлж болно. Үүний тулд усанд орж бие чийрэгжүүлэх дасгалыг аажим дасган хийх хэрэгтэй.

2016-10-17T22:49:24+00:00 2013 оны 10-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment