Хөгжилтэй тефтель

//Хөгжилтэй тефтель

Хөгжилтэй тефтель

qweОрц:  4 хүн

  • Татсан мах 500 гр
  • Сүү 130 мл
  • Өндөг 1 ш
  • Цагаан талх 2 хэрчим
  • Сонгино 1ш
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Талхны захыг нь хэрчээд сүүнд хийж 5 минут дэвтээнэ. Сонгиныг хальслаад жижиглэж хэрчинэ.Татсан махан дээр сонгино,өндөг, талх, давс, перец нэмж сайтар хольж хутгана. Шаардлагатай бол бага зэрэг сүү нэмж болно.
  2. Гараа норгоод, хушганы хэмжээтэй ижил бөөрөнхий махнууд бэлтгэж, тосолсон тавган дээр өрж тавиад хөргөгчинд хийж 30 минут байлгана. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад бөөрөнхий махаа хийж эргүүлж тойруулан шараад саванд хийж таглана.
  3. Мах шарсан хайруулын тавгандаа цөцгийн тос хийж хайлуулаад, гурил цацаж хийгээд тасралтгүй хутгаж 2-3 минут хуурах бөгөөд дээр нь шөлөө маш бага багаар хийж бөөгнөрүүлэхгүй хутгана.
  4. Сүмсээ буцалгаад өтгөртөл нь 10 минут чанах бөгөөд давс, цөцгий нэмж хутгаад дараа нь бөөрөнхий махыг таваглаад, бэлтгэсэн сүмсээ дээгүүр нь дусааж төмсний нухаш дагуулж өгнө.

 

2016-10-17T22:46:52+00:00 2015 оны 12-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment