Хүүхдэд хэрэгтэй хүнс

//Хүүхдэд хэрэгтэй хүнс

Хүүхдэд хэрэгтэй хүнс

Fruit-Cup-KidsЛууван:

Шулуун гэдэсний цагаан хорхойн шинж тэмдэгийг илрүүлдэг. Хүүхдэдээ 2-3 хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй.

Цагаан гаа:

Дотор муухайрч бөөлжих үед хатаасан цагаан гааг сайн зажилж болохоос гадна нэг аяга халуун усанд хийж 10 минут байлгаад ууна. Эсвэл нэг цайны халбага хатаасан цагаан гааны үйрмэгийг том аягатай буцалсан усанд хийгээд ууж болно.

Цуу:

Халуунтай үед халуун бууруулна. 3 литр орчим хэмжээтэй, тасалгааны хэмтэй усанд 1-2 хоолны халбага цуу хийнэ. Бэлдсэн шингэндээ хүүхдийнхээ оймсыг дүрж мушгиад өмсүүлнэ. Энэ үед хүүхдийг дааруулж болохгүй тул сайн хучаарай. Гэхдээ хүүхэд  даарч, чичирч байвал энэ аргыг хэрэглэж болохгүй.

Чавга:

Өтгөн хатах үед /3-с дээш насны хүүхэд/ хүүхдийн наснаас шалтгаалж 2-3 ширхэг чавгыг буцалсан усанд дэвтээж хонуулаад өглөөний ундны өмнө өгөөрэй.

Зөгийн бал:

Нэгээс дээш насны хүүхдэд 1-2 цайны халбага зөгийн балыг 250 мл бүлээн усанд хийж сайн хутгаад тэр дор нь уулгавал сайн.

INFO TV №241

 

 

2016-10-17T22:49:28+00:00 2013 оны 10-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment