Хүүхдийнхээ дархлааг сайжруул

Home/Зөвлөгөө/Хүүхдийнхээ дархлааг сайжруул

Хүүхдийнхээ дархлааг сайжруул

03Ямар төрлийн  хоол хүнс хүүхдийн дархлааг дэмждэг вэ?

Дархлааны үйл ажиллагааг дээд зэргээр эрчимжүүлэх хоол хүнсийг гурван үгээр тодорхойлвол :

  • Тэнцвэртэй – хоол хүнсэндээ : жимс, хүнсний ногоо, эрдэнэшиш, үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах зэрэг бүх төрлийг багтаах хэрэгтэй.
  • Янз бүрийн – хүнсний бүх төрлийг олон янзаар нь хэрэглэх (ж нь : янз бүрийн жимс болон хүнсний ногоо).
  • Хэмжээг тохируулах – тийм ч бага биш, тийм ч их биш тохируулж хооллох нь дархлааны тогтолцоонд сайнаар нөлөөлнө.

Хүүхдийн дархлааг сайжруулахад тус дэм болох зүйлс :

Шим тэжээл сайтай хоол хүнс нь эрүүл байлгах чухал хүчин зүйл юм.

  • Витамин С (жүрж, усан үзэм, хан боргоцой г.м), витамин А (өндөг, сүү, эрдэнэшиш г.м), витамин Е (алим, гүйлс, хулуу, тахианы мах, ургамлын тос г.м)-ээр баялаг хоол хүнс хэрэглүүлэх. Эдгээр витаминууд нь дархлааны тогтолцоонд онцгой ач холбогдолтой.
  • Хүүхэддээ өдөр бүр ялангуяа зуны улиралд хангалттай хэмжээний ус/шингэн уулгах.
  • Хүүхдийнхээ гарыг өдөрт хэд хэдэн удаа угаалгах, өдрийн турш, ялангуяа хооллохын өмнө болон бие зассаны дараа гараа нэгд нэгэнгүй байнга угааж байхыг зааж сургаарай. Гар ариутгагч (Pure Hands) нь гараар дамжих халдвараас найдвартай хамгаална.
  • Хүүхдээ хангалттай сайн унтуулах
  • Та хүүхдээ цэвэр агаарт гадаа тоглуулж, дасгал хийлгэж байх.
2016-10-17T22:47:43+00:00 2015 оны 01-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment