Хүүхдийг хэрхэн ногоо иддэг болгох вэ?

Home/Зөвлөгөө/Хүүхдийг хэрхэн ногоо иддэг болгох вэ?

Хүүхдийг хэрхэн ногоо иддэг болгох вэ?

wqtgsfsХамгийн эхний арга бол ногоог нууж бүрж халуун хоол хэлбэрээр өгөх явдал юм. Монголчуудын хувьд орчин цагт төрөл бүрийн ногоог өгч сурах зүйтэй юм. Хулууны оладьиг  гэхэд л хялбархан бэлтгэж жимсний чанамалтай эсвэл цөцгийтэй өгч болно. Хулуу, улаан лооль, шив шинэхэн анхилуун үнэрт амтлагч ногоонууд чимх цагаан гаа зэргийг татсан маханд хийж хачирлаад котлет, тефтель, бөөрөнхий мах хийгээд жигнэж, чанаж болно. Ногоогоор төрөл бүрийн зутан шөлнүүд бэлтгэж болно.Лууван, хулуу, улаан лооль, бууцай, хурган чих зэрэг нь эрүүл мэндэд тустай юм. Мөн загасны болон малын махаар хийсэн бөөрөнхий махнууд нь амтат зутан шөлний хачир болж болно. Зутан шөлний хачирт урьдчилан шарсан цэцэгт байуаа болон бусад ногоог өгч болно. Хүүхдэд зориулсан зутан шөл нь хэт их өтгөн байж болохгүйг анхаараарай.

Хүүхдүүд гоймонд дуртай байдаг.

Гоймонтой хоол бэлтгэхдээ сахар ашиглах хэрэггүй. Хүүхдүүд жинхэнэ итали амт буюу элдэв хольцгүй амтыг мэдрэг. Урт лууван, хулуу сонгоод  маш нимгэн цагираг хэлбэртэй хэрчинэ. Гоймонг зааврынх нь дагуу чанаж болгоорой. Гоймонгоо болохоос 2 минутын өмнө хулуу, луувангаа хийгээд чанах  бөгөөд болмогц нь шүүж аваад, оливын тосонд бага зэрэг хуураад бага зэрэг базилик эсвэл орегано нэмж хутгана.

Зөвлөхөд:

Манай хүүхэд ногоонд дургүй, иддэггүй гээд заавал ногоог нууж бүрж хоол бэлтгэх хэрэгггүй. Хааяа ногоо ил харагдаж л байг. Хүүхэд сонирхоно шүү дээ. Хүүхдүүд гүзээлзгэнэд дуртай байдаг. Гүзээлзгэнэ дээр өргөст хэмхийг нимгэн хэрчээд, бага зэрэг нимбэгний шүүс цацаж хутгаад өгөөд үзээрэй. Жимс ногооны хурц тод хослосон өнгө хүүхдийн тань анхаарлыг заавал татах болно. Өргөст хэмхтэй хялбар зууш бас байна. Өргөст хэмхийг үрүүлд үрээд дээр нь иогурт нэмж хутгаад бэлэн болно. Энэхүү амтат иогуртандаа урт сухарик эсвэл лууван дүрээд идэж болно. Түүнчлэн талласан амтат чинжүүн дотор үрлэн лоолийг амтлагчнуудтай хамт хийгээд жигнэж үзээрэй. Энэ ч хүүхдүүдийн анхаарлыг зайлшгүй татах байх. Энэхүү санаанаас ишлэн чинжүү лооль дотор агшаасан будаа эсвэл татсан мах хийж хүүхдэд жигнэж өгч болно.

Эцэст нь 1 жижиг шилтэй жимсний чанамал, ширхэг лууван, хулуу,жүржээр амттанд дурлагсдад зориулсан амтат хоол бэлтгэж болно. Ногоо болон жимснүүдээ үрүүлд үрээд, элсэн чихрийн уусмалд хийж чанана. Дээр нь чимх корица хийж хүчтэй гал дээр буцалгаад, хушганы самар нэмж хийнэ. Төрөл бүрийн Оладьи эсвэл талхан дээр бэлтгэсэн амтат чанамалаа түрхэн давхарлан тавьж таваглаарай.

2016-10-17T22:46:52+00:00 2015 оны 12-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment