Хүрэн манжин тарьцгаая

Home/Зөвлөгөө/Хүрэн манжин тарьцгаая

Хүрэн манжин тарьцгаая

Beet vegetableХүрэн манжин нь марганцийн давс, иодоор хамгийн баялаг ногоо юм. Дулаанд  дуртай, гэрэл дулаан дутвал ургац нь илэрхий муудна. Түүгээр амттай шөл, ногооны салат, хуурга хийхэд тохиромжтой.

Даршлах буюу цуужуулах, хатааж ашиглахад мөн зохимжтой. Хөнгөн элсэрхэг, үржил шим сайтай хөрсөнд сайн ургана. Түүний үрийг 5 сарын сүүлчээр 10 хоногт ил талбайд 30-40 см-г өргөнтэй мөрөөр, ургамал хооронд 5-8 см зайтайгаар 2-3 см гүнд суулгана.

Соёололт жигдэрч 2-3 жинхэнэ навчтай болсон үед ургамал хооронд 8-10 см, түүнээс 14 хоногийн дараа 10-15 см, 7 хоногийн дараа 15-20 см-н зайтай болтол цөөлөлт хийнэ. Ургалтын хугацаанд усалгааг 4-5 удаа хийж, зэрлэг ургамлыг тогтмол цэвэрлэж, хөрсийг сийрэгжүүлнэ.

8 сарын хоёрдугаар хасагаас түүвэрлэн хурааж 9-р сар гартал үргэлжлүүлнэ. Эрт ургац авах зорилгоор намар тогтвортой хүйтэн эхлэхийн өмнө үрээр юмуу зориуд бэлтгэсэн үрслэгээр тарина.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №05 /2013/

2016-10-17T22:49:56+00:00 2013 оны 05-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment