Хүрэн манжин даршлах арга

//Хүрэн манжин даршлах арга

Хүрэн манжин даршлах арга

Орц

 Хүрэн манжин – 2 кг

Уусмалд:

  • Давс – 70 гр
  • Сахар – 85 гр
  • Уксус-10 гр 70 %
  • Ус- 2 литр
  • Амтлагч сонирхлоороо

 

 

 

 Гал тогооны хэрэгсэл

  • Тогоо
  • Жигнүүр
  • Ус буцалгагч
  • Хутга
  • Жин
  • Шил, таглаа
  • Вандан

Ашигтай зөвлөгөө

Хүрэн манжинг удаан агаарт байлгавал витамин задардаг. Хальслаад халууны боловсруулалт хийвэл сахар нь задарч түлэгдэн борлодог учраас хальстай нь давс, сахар хийж, чанаж, хүйтэн усанд сойж хэрэглэдэг.

 

Хийх арга:

  1. Нэгэн  жигд хэмжээтэй, болц нь гүйцсэн шүүслэг хүрэн  манжинг сонгон авна.
  2. Витаминлаг байдал болон өнгө үзэмжийг алдагдуулахгүйн тулд
    хальстай нь чанана.
  3. Хүрэн манжингийн том жижгээс хамаарч  чаналтын хугацааг хутгаар
    зөөлөрсөн   эсэхийг   шалгаж  тогтоох ба хэрэв зөөлөрч болсон тохиолдолд
    гаргана. Хатуу байвал үргэлжлүүлэн зөөлөртөл    чанана.    Болцыг    дахин
    шалгаж гаргана.
  4. Болц нь гүйцсэн хүрэн манжингаа хүйтэн усанд сойж хөргөөхөд хальс нь амархан сална.Гараар болон хутгаар хальслана.
  5. Хальсалсан хүрэн манжингаа урсгал усаар угааж цэвэрлэнэ.
  6. Хальслаад хэрчихэд бэлэн болсон байдал.
  7. Хүрэн манжинг өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно.
  8. Уусмал бэлтгэхдээ: Усаа буцалгаж 2 литр усанд давс 70 гр, сахар 85 гр, уксус 70% 10 гр-ийг хийж сайтар хутгаж найруулна.
  9. Уусмалаа хийнэ /уусмалыг жорын дагуу найруулж бэлтгэнэ/.
  10. Уусмал хийсэн хүрэн манжингаа ариутгасан таглаагаар таглана.
  11. Буузны жигнүүр дээр тагласан   ногоогоо тавьж  20 минут жигнэж    ариутгана. Хэрэв шилтэй ногоо жигнүүрээс илүү гарвал түмпэн хөмөрнө.
  12. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ таглааг нь чангалж, доош нь харуулж хөргөөнө.
2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 06-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment