Хүрэн манжинтай шөл

//Хүрэн манжинтай шөл

Хүрэн манжинтай шөл

maxresdefaultОрц: 

  • Мах 100 гр
  • Гахайн утсан мах 100 гр
  • Зайдас 90 гр
  • Хүрэн манжин 200 гр
  • Байцаа  200 гр
  • Лууван 80 гр
  • Гурил 20 гр
  • Улаан лоолийн нухаш 70 гр
  • Яншуй, цуу, повоор

Хийх арга: 

  1. Хүрэн манжин, шар лууван, яншуй, сонгино, байцаагаа дэрс шиг нарийхан, гахайн утсан махаа хавтгай, зайдсаа дугуй хэрчинэ. Аль болох нимгэн хэрчвэл илүү амтлаг болно.
  2. Бэлтгээд тавьчихсан шар лууван, яншуй, сонгиноо ургамлын тосонд хуурна. Харин хүрэн манжингаа үрүүлдээд улаан лоолийн нухашны хамт тосонд бэлтгэнэ. (жигнэнэ)
  3. Шөл бэлтгэх: Махаа чанаж сайхан шөл гаргана. Шөлөө тусад нь саванд хийгээд буцалга. Буцлаад ирэхэд нь байцаа болон хуурч, жигнэсэн ногоогоо нэмэх хэрэгтэй.
  4. Шөлөө жаахан өтгөрүүлэхийн тулд ялимгүй хуурсан гурил хийж хутга. Байцаа болоод ирэхээрээ зэрэг л шөл бэлэн болно. 15 орчим минут буцалгахад л хангалттай.
  5. Шөлөндөө амтлагч (давс, повоор…) хийхээ мартуузай. Шөл бэлэн боллоо. Таваглахдаа бэлтгэсэн гахайн утсан мах, зайдас, чанасан махнаасаа нэмээрэй. Жаахан зөөхий дусаачих юм бол салахын аргагүй амтлаг болно. Үхрийн өөх багатай мах сонговол илүү тохиромжтой.
2016-10-17T22:48:11+00:00 2014 оны 10-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment