Орц:
- Байцаа 1,6 кг
- Лууван 200 гр
- Хүрэн манжин 300 гр
- Сармис 5 хумс
- Лаврын навч 2 ш
- Сонгино 300 гр
- Давс 20 гр
- Сахар 25 гр
- Үрлэн хар перец 5 ш
- Тос 200 гр
- Ус 200 гр
- Лимоны хүчил 5 гр
- Гарц: 0,72 л шилэнд 3 ширхэг
Хийх арга:
- Ногоогоо сонгохдоо байцаа нь шинэ ургацын, лууван нь тод улаан өнгөтэй, шүүслэг моджоогүй, хүрэн манжин нь гүйцэт боловсорсон шүүслэг байна.
- Дээр дурьдсан бүх ногоог орцын дагуу сонгон авч савхан хэлбэртэйгээр хэрчинэ. Тогоондоо тос болон амтлагчаа хийж халаана.
- Дээрээс нь хэрчсэн ногоонуудаа хийж 15 минут жигнэнэ. Жигнэсэн ногоон дээрээсээ усаа хийж 10 минут жигнэнэ. Лимоны хүчлээ орцын дагуу хийж хутгаад дахин 5 минут чанана.
- Бэлэн болсон салатаа ариутгасан цэвэр шилэндээ савлана. Савласан салатаа ариутгасан таглаагаар таглана.
- Жигнүүр дээр тавиад 30 минут ариутгаж жигнэнэ. Ариутгасны дараа суларсан таглааг чангална.
Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с
Leave A Comment