Хүрэн манжингийн шүүсийг бэлтгэх, хэрэглэх заавар

Home/Зөвлөгөө/Хүрэн манжингийн шүүсийг бэлтгэх, хэрэглэх заавар

Хүрэн манжингийн шүүсийг бэлтгэх, хэрэглэх заавар

  • beetsХоол боловсруулах эрхтэний эмгэгийн үед өдөрт 5-6 удаа хоол идэхээс 10-15 минутын өмнө стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ.
  • Цөс тогтонгоших, шамбарам өвчний үед шүүсийг 1:1 шингэлээд өдөрт 100-200 мл-г 1-3 удаа 2-3 сарын турш хэрэглэнэ.
  • Цус багадах, өтгөн хатах, элэг цөсний хүүдийн эмгэгийн үед 1-2 сарын турш шар лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.
  • Ходоод гэдэсний шархлаа өвчний үед хоол идэхээс 20-30 минутын өмнө өдөрт 3 удаа стаканаар ууж хэрэглэнэ.
  • Хорт хавдрын үед шүүсийг удаан хугацааны туршид өдөрт 100-120 мл-г ууж хэрэглэнэ.
  • Архаг цус багадалтын үед улаан лууван-шар лууван-хүрэн манжинг 1:1:1 хэмжээтэй хэрэглэнэ.
  • Өдөрт нэгээс 2 аяга хүрэн манжингийн шүүс уух нь цусны даралтыг бууруулахад шууд нөлөө үзүүлдэг.

Хүрэн манжингийн шүүс бэлтгэх

Хүрэн манжинг сонгон авч ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Гарган авсан шүүсээ бараан өнгийн шилэнд хийж, 70 хэм хүртэл нь 5-10 минут буцалж буй жсанд ариутгана.  Шүүсийг нэг халбагаас нэг стакан хүртэл дасгах журмаар хоолны өмнө хэрэглэнэ. Давсалсан болон даршилсан хүрэн манжинг сувилал, эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №03 /2014/

2016-10-17T22:48:42+00:00 2014 оны 03-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment