Орц: 1 хүн
- Хүрэн манжин 240 гр
- Цөцгий 1 х/х
- Бууцай 5-6 ш
Хийх арга:
- Хүрэн манжинг арилгаж цэвэрлээд дөрвөлжин хэрчиж жигнэнэ. Жигнэх явцдаа томат паст, лаврын навч, үрлэн перецээр амт тохируулна.
- Манжинг хэт зөөлрүүлж болохгүй гал дээрээс гаргаж хөргөнө. Угааж хатаасан бууцайг хэсэглэн хувааж тавганд дэвсээд дээр нь хүрэн манжин, цөцгийг хийж өгнө.
- Дээгүүр нь багахан хэмжээний жижиглэж хэрчсэн улаан лооль цацаж өгч чимэглэнэ.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №06 /2013/
Leave A Comment