Хүрэн манжингийн ач тус

Home/Зөвлөгөө/Хүрэн манжингийн ач тус

Хүрэн манжингийн ач тус

Хүрэн манжин нь үрт ногоо бөгөөд орчин үед хүнсний тэжээлийн, үйлдвэрлэлийн чиглэлээр тариалдаг олон сорт төрөл байдаг ба үндэс үр, навчийг хоол хүнс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.

Хүрэн манжинд:

  • 9-16% сахар,
  • 1,8-3,0% уураг,
  • 0,5%хүртэл органик хүчил
  • 0,7-1,4% эслэг
  • 37-41 мг/% РР витамин
  • 60-50мг С витамин
  • 140мг актоцион, бетайнаас
  • Эдгээрээс гадна олон төрлийн микро ба макро элемент, амин хүчил агуулдаг.

Иймээс бие организмын үйл ажиллагааг идэвхжүүлж олон төрлийн өвчнийг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг.

Улаан манжинг харанхуй сэрүүн -1 -+4 хэмтэй 90-95% чийглэгтэй зооринд хадгалж хэрэглэхээс гадна хатааж, хөлдөөж нөөшлөхдөө технологийн горимын дагуу боловсруулснаар шимт чанарыг алдагдуулахгүйгээр удаан хугацаанд хадгалан хэрэглэх боломжтой.

 

Улаан манжин амин дэм, эрдэс давс, шимт бодисоор баялаг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй тул хүмүүсийн өргөн хэрэглэдэг ногооны нэг юм.

2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 06-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment