Хүрэн манжингийн анагаах увидас

Home/Зөвлөгөө/Хүрэн манжингийн анагаах увидас

Хүрэн манжингийн анагаах увидас

свеклаСүүлийн жилүүдэд хүмүүс хэрэглэж буй хоол хүнсэндээ ихээхэн анхаарч аль болох элдэв химийн орцгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон. Энэ нь мэдээж эрүүл мэндэд тустай ба олон төрлийн хүнд хэрэгтэй ургамал ногоонууд байдаг ч энэ удаад хүрэн манжингийн тухай танилцуулья. Хүрэн манжин нь анагаах увидастай, онцгой ач холбогдолтой хүнсний ногооны нэг. Хүрэн манжингийн энэхүү анагаах увидасыг олон улс орон нээн илрүүлж, хоол хүнсэндээ төдийгүй анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна.

Гадаад орнуудад хийгдсэн судалгаанаас сонирхуулахад Германы эрдэмтэн эмч А.Ференцийн хийсэн судалгаанаас үзэхэд түүхий хүрэн манжингийн шүүсийг давсаг, шулуун гэдэс, уушигны хавдартай 28 өвчтөний эмчилгээнд ашигласан бөгөөд энэ нь ихээхэн үр дүнтэй байжээ. Эмчилгээ эхэлснээс 2-4 долоо хоногийн дараа өвчтөний биеийн байдал сайжирч байгаа нь ажиглагдсан байна.

АНУ-ын “Герзон” сургуулийн сувилалд хавдартай өвчтөнүүдэд хүрэн манжинг өргөнөөр ашиглахад хавдрын хөгжлийг барьж байсан. Тухайн өвчтөнүүдэд шүүсийг халуунаар нь урт завсарлагагүй, удаан хугацааны туршид өдөрт 100-200 мл-р уулгасан байна. Гэх мэтээр хүрэн манжингийн тухай хийгдсэн судалгаа, эмчилгээний аргууд олон бөгөөд тэдгээр нь дандаа эерэг, хүний биед хэрэгтэй байна гэсэн үр дүн, хариу  байдаг

Хүрэн манжинд бусад ногоонд илрээгүйбетайн будагч бодис ихээр агуулагддаг. Бетайн нь цусны хялгасан судсыг бэхжүүлж, даралт бууруулах, цусан дахь холестеринийг багасгах, цусны эргэлтийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой бодис юм. Мөн батейн нь өөх тос, уургийн солилцоонд оролцож цус болон элгэнд хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулж хүнд металлын давсыг холбох чадвартай.

Хүрэн манжинд:

  • Уураг 3%
  • Сахароз 16%
  • Глюкоз 0,3%
  • Фруктоз 0,1%
  • Эслэг 1,4%
  • Пектинт бодис 3,8% мөн бага хэмжээний цардуул, органик хүчил, будагч бодис, бетайн, макро ба микроэлемент кали, магни, натри, төмөр, иод, кобаль агуулдагаараа онцлогтой.

Хүрэн манжинийн анагаах чанар

  • Төв мэдрэлийн системийг тайвшруулах нөлөө үзүүлнэ.
  • Цусны даралтыг багасгана. Цусан дахь холестерины хэмжээг бууруулна.
  • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
  • Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ.
  • Цус төлжүүлэх ба цусны судсыг бэхжүүлнэ.
  • Судас хатуурахаас урьдчилан сэргийлнэ.
  • Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлнэ.
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулан хоолны дуршилыг нэмэгдүүлнэ.
  • Цөс тогтонгиших, өтгөрөхөөс урьдчилан сэргийлнэ.
  • Хорт хавдарын өсөлтийг зогсоох зорилгоор хэрэглэж болно.

гэр гэртээ тогооч №03 /2014/

2016-10-17T22:48:42+00:00 2014 оны 03-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment