Хүрэн манжингийн анагаах увидас

Home/Зөвлөгөө/Хүрэн манжингийн анагаах увидас

Хүрэн манжингийн анагаах увидас

45Сүүлийн жилүүдэд хүрэн манжингийн хэрэглээ ихсэж буй нь сайшаалтай юм. Хүрэн манжин нь анагаах увидастай онцгой ач холбогдолтой хүнсний ногооны нэг юм. Хүрэн манжингийн энэхүү анагаах увидасыг олон улс орон нээн илрүүлж, хоол хүнсэндээ төдийгүй улмаар анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна.

Ингээд гадаад орнуудад хийгдсэн судалгаанаас сонирхуулахад Германы эрдэмтэн эмч А.Ференци “Красная свекла дополнительная терапия у больных со злокачественными образованиями”  судалгааны үзүүлэлтээс үзэхэд түүхий хүрэн манжингийн шүүсийг давсаг, шулуун гэдэс, уушигны хавдартай 28 өвчтөний эмчилгээнд ашигласан бөгөөд энэ нь ихээхэн үр дүнтэй байжээ. Эмчилгээ эхэлснээс 2-4 долоо хоногийн дараа өвчтөний биеийн байдал сайжирч байгаа нь ажиглагдсан байна.

АНУ-ын “Герзон” сургуулийн сувилалд хавдартай өвчтөнүүдэд хүрэн манжинг өргөнөөр ашиглахад хавдрын хөгжлийн барьж байсан байна. Лондонгийн их сургуулийн эм эмчилгээний сургууль, Вилльям Харвегийн судалгааны тэнхимийн Доктор Амрита Ахлувалиа болон түүний багийнхан хүрэн манжингийн шүүсийг уух нь цусны даралтыг буулгаж, хэвийн хэмжээнд байлгах боломжтойг туршилтаар баталжээ.

Хүрэн манжинд бусад ногоонд илрээгүй бетайн – будагч бодис ихээр агуулагддаг. Бетайн нь цусны хялгасан судсыг бэхжүүлж, даралтыг бууруулах, цусан дахь холестринийг багасгах, цусны эргэлтийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой бодис юм.

Хүрэн манжинд уураг 3%, сахароз 16%, глюкоз 0,3%, фруктоз 0,1%, эслэг 1,4%, пектинт бодис 3,8%, бага хэмжээний цардуул, органик хүчил, будагч бодис, бетайн, макро ба микроэлемэнт кали, магни, натри, төмөр, иод, кобальт агуулдгаараа онцлогтой.

 

 

2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment