Хүрэн байцаа, алимтай редисний салат

Home/Зөвлөгөө/Хүрэн байцаа, алимтай редисний салат

Хүрэн байцаа, алимтай редисний салат

red cabbage saladОрц: 4 хүн

  • Хүрэн байцаа 300 гр
  • Лууван 2 ш
  • Даршилсан каперс 20 гр
  • Ургамлын тос 75 мл
  • Алимны уксус 50 мл
  • Давс, элсэн чихэр

Хийх арга:

  1. Байцааг урт нарийхан хэрчээд, давс элсэн чихэр нэмж сайтар хольж хутгана. Нэг ширхэг лууванг урт нарийхан хэрчээд байцаан дээр хийж уксус нэмж хутгаад сэрүүн газарт 20 минут байлгана.
  2. Байцааны салат дээр каперс, ургамлын тос нэмж хутгана. Үлдсэн лууванг цэцэг хэлбэртэй болгож хэрчинэ. Бэлэн болсон салатыг цэцгэн хэлбэртэй луувангаар чимэглээд ширээнд өгнө.

salat-s-morkovkoiАлимтай редискний салат

Орц: 4 хүн

  • Редиск 150 гр
  • Алим 2 ш
  • Хүрэн байцаа 50 гр
  • Яншуй
  • Цөцгий 100 гр
  • Улаан перец 5 гр
  • Нимбэгний шүүс 50 мл
  • Нунтаг хар цагаан перец
  • Давс

Хийх арга:

  1. Редискийг маш нимгэн цагираг хэлбэртэй хэрчинэ. Алимыг хальслаад, голынх нь үрийг нь салгаж цэвэрлээд, мөн жижиглэн хэрчиж, редисктэй нийлүүлж хутгана.
  2. Салатны навч яншуй рукколаг угааж хатаана. Цөцгий нимбэгний шүүс хар улаан цагаан перец давсыг нийлүүлж сайтар хутгаад салат амтлагч бэлэн болно.
  3. Ногоонуудыг салатны тавганд хийгээд дээр нь салат амтлагчаа асгаж навч, яншуйн мөчрөөр чимэглэнэ.
2016-10-17T22:48:37+00:00 2014 оны 04-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment