Хүнхээл – Allium schoenoprasum

//Хүнхээл – Allium schoenoprasum

Хүнхээл – Allium schoenoprasum

Allium schoenoprasumОй модны цоорхой, бэл, гол горхины дагуу сонгины цоортой, 6-р сарын сүүлээр ягаан цэцэгтэй, цэцэглэж 7-р сарын сүүлээр үр нь боловсордог балт ургамалыг  хүнхээл гэнэ.

Найрлагандаа нэлээд хэмжээний сахар, тос, каротин, С аминдэм агуулагдана. Хүнхээлийг тарихдаа мөр татаж гаргаад, үрийг цацаж сонгины хар үрийг тарьж байгаа юм шиг ажиллагааг хийж тариад усална. Хүнхээл ба сонгины төрлийн бусад ургамлын идэвхит бодис бүрэлдэхүүнд нь хүнд металл оролцсон ферментээр идэвхждэг исэлдэлтийн процессыг саатуулах үйлчилгээтэй. Хүнхээлийн ууршдаг дэгдэмхий бодис нь бусад зүйлийн сонгины нэгэн адилаар мөөгөнцөрт хортой нөлөөлөл үзүүлэх ба цусан суулга, сүрьеэгийн бактери, стафилококк, стрептококк зэрэгт бактерицид үйлдэл үзүүлнэ.

Шанцай, сүмс, махан хоол , хүнсний ногооны нухаш, холимог хоол зэрэгт ч орохоос гадна нойтноор нь давсалж дараад өвөл хүнсэндээ хэрэглээрэй. Хүнхээлийг түүж хатаагаад, өвлийн улиралд хоолонд хийж амт оруулах ба аарц, ээзгийтэй холих ба ааруул хийдэг.

Ид цэцэглэлтийн үед нь гол төлөв гараар түүж зохих хугацаанд нь түүсэн навч, булцуу, үндэсний нухаш, шүүс зэргийг хүнснээс өөр зориулалтаар ч ашиглаж болно. Та бүхэн гарал үүсэл нь тодорхойгүй янз бүрийн хоол амтлагчаас хамаагүй илүү хүний биед тустай эко энэхүү ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэж заншаарай. Баярлалаа.

2016-10-17T22:50:20+00:00 2013 оны 02-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment