Хүнсний эслэг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь

//Хүнсний эслэг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь

Хүнсний эслэг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь

Эслэг нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдхүүнд агуулагддаг. Хүний биед үл боловсрох нүүрс ус бөгөөд үндсэн шимт бодисын бүрэлдхүүнд ордоггүй боловч олон тооны эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Эслэг нь зүрх судасны өвчин, зарим хорт хавдраас сэргийлэхэд тустай.

Эслэгээр дутмаг хоол, хүнсний хэрэглээ нь шамбарам, өтгөн хатах, бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг хоол боловсруулах эрхтэний эмгэг үүсэхэд хүргээд зогсохгүй, зүрхний титэм судасны эмгэг, бүдүүн гэдэсний хавдар, чихрийн шижин, таргалалтыг үүсгэдэг байна.

Эслэг нь залаат ургамлын төрлүүд, буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагдана. Эслэгийн ихэнх хэсэг нь хоол боловсруулах замд боловсордоггүй бөгөөд биед шимэгдэхгүйгээр өтгөний хамт гадагшилдаг байна. Өөрөөр хэлбэл тэжээллэг, илчлэг чанарын хувьд ашиггүй юм.

Харин эслэг ихтэй хүнс нь илчлэг багатай байдаг учир биеийн жинг хэвийн хэмжээнд барих, жин хасах зорилгоор хэрэглэхэд нэн тохиромжтой.

Өнгөц харахад эслэг нь илчлэг өгдөггүй, тэжээллэг бус мэт харагдах боловч хүний биеийг эрүүл байлгахад нэн тустай.

  • Эслэг нь өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод, гэдэсний замаас хортой бүтээгдхүүнийг богино хугацаанд гадагшлуулж, цэвэршүүлэх нөлөөтэй.
  • Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татан авч, өтгөнийг шингэрүүлж, хатахаас сэргийлнэ.
  • Эслэг нь үндсэн шимт бодис, ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны (холестерин) түвшинг багасгаж, улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлнэ.

Хүнсэнд агуулагдах эслэгийг усанд уусамхай ба уусдаггүй гэж үндсэн хоёр бүлэгт хуваан үздэг.

Эслэгийн
төрөл

Усанд уусамхай

Усанд уусдаггүй

Баялаг агуулдаг хүнс

Нарийн ногоо
Жимсний дотор эд
Арвайн гурил, хошуу будаа

Хүнсний ногоо
Жимсний хальс
Хивэг, үр тарианы хальс

Эрүүл мэндийн
ач холбогдол

Цусан дахь холестерины хэмжээг бууруулах
Судас хатуурах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх
Тархинд цус харвахаас сэргийлнэ.

Өөх тосны шимэгдэлтийг бууруулах
Өтгөн хатахаас сэргийлэх
Өтгөн ялгаралтыг хурдасгаж, гэдэс ходоодыг цэвэрлэх
Биед ус их хуримтлагдаж, хавагнахаас сэргийлэх

2016-10-17T22:50:52+00:00 2012 оны 10-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment