ХҮНСНИЙ НОГООНЫ ИД ШИД

//ХҮНСНИЙ НОГООНЫ ИД ШИД

ХҮНСНИЙ НОГООНЫ ИД ШИД

Хүнсний ногоонд эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зарим био идэвхит бодис нь 55°С дээш температурт мөхөж, чадавхиа алддаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс  хүмүүс зарим хүнсний ногоог түүхийгээр хүнсэндээ хэрэглэдэг.

Түүхийгээр нь хэрэглэж болох хүнсний ногооны амин дэм, шим тэжээл нь түүхий байхдаа хамгийн их хэмжээгээр агуулагддаг ба хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.Учир нь түүхий ногоонд Lectin гэх дархлаа үүсгэгч бодис их хэмжээгээр агуулагддаг ажээ. Энэ нь хүний эд эсийн Lectin генд сайн нөлөө үзүүлж, нэг ёсондоо хүний биеийн эд эсийг хамгаалах цэрэг болох ба хүний биед оршиж байгаа хорт хавдрын эд эсийг устгаж, вирусын халдварыг хязгаарладаг.

Лууван, өргөст хэмх, улаан лооль/улаан лооль/, бөөрөнхий чинжүү, нанги ногоо, байцаа, ороомог гол, хаш /баклажан/, цэцэгт байцаа, халуун чинжүү, сонгино, чинцай /цоор ногоо/ гэх мэт ногоог түүхийгээр нь иддэг.

Түүхийгээр нь идэхдээ хүйтэн зууш хийхээс гадна шинэ ногооны шүүс болгон хэрэглэнэ. Өргөст хэмхийг түүхийгээр идэхдээ хальслах хэрэггүй. Улаан лоолыг халаах хэрэггүй халаах үед хальслагдан, агуулагдаж буй витамин С нь хүчил болон хувирдаг. Нанги ногоог хальслан угаагаад буцалсан халуун усанд хийж дээрээс нь амтлагч нэмэн 1-2 цаг дарсны дараа хэрэглэж болно.

Түүхий ногоог хэрэглэхдээ  амин дэм, шим тэжээлтэй, эрүүл шинэ соргог, цэвэр байдал зэргийг нь маш сайн анхаарах хэрэгтэй.

Хүнсний ногоонд бас түүхийгээр нь хэрэглэж болдоггүй ногоо гэж бий.

Нэгдүгээрт. Цардуулаар баялаг хүнсний ногоо /жишээ нь төмс, / -г заавал болгож идэх хэрэгтэй. Учир нь цардуул задрахгүй тул хүний биед шингэдэггүй.

Хоёрдугаарт. Зарим нэг хүнсний ногоо хорт бодис агуулсан байдаг. Тухайлбал: Буурцгийн төрлийн ногооны үр болон төмсөнд ээдүүлэгч бодис хэмээх нэг төрлийн хортой уураг-лектин агуулагдаж байдаг. Энэ нь хүний бие дэх цусны улаан эсийг бүлэгнүүлдэг. Хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, гэдэс суулгах зэрэг шинж илрэх ба хэт хүндэрвэл аюултай. Халуун аргаар боловсруулсны дараа хортой уураг нь устаж үгүй болдог.

Гуравдугаарт. Хонхор газар ургасан ногоон навчит ногоо. Энэ төрлийн ногоо нь ихэвчлэн тарьж ургуулсан нөхцлөөс хамаарна.

Хүнсний ногоог түүхийгээр идэх нь ямар сайн талтай вэ?

Орчин үед ногоог түүхийгээр хэрэглэх нь аль хэдийн хэвийн үзэгдэл болоод зогсохгүй дэлхий даяар хүнсний ногоог түүхийгээр нь хэрэглэхийн ач тусыг тайлбарлаж байна.

Баримтаас үзвэл, хүнсний ногоог түүхийгээр хэрэглэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай гэжээ. Шинэ соргог хүнсний ногоо, жимс, мөөг зэрэг нь тохиромжтой нөхцөлд витамин амин дэм, техникийн бус давс болон зарим нэгэн хорт хавдрын бактер устгах чадалтай бодис харилцан адилгүй хэмжээтэйгээр агуулсан байдаг гэжээ.

Түүхий ногоонд агуулагдаж байдаг амин дэм нь болсон ногоонд агуулагдаж байдаг амин дэмээс  илүү ач тустай гэнэ. Түүгээр ч зогсохгүй арьсны эд эсийг сэргээн арьсны өвчлөлтийг зогсооно. Улаан луувангийн эд, модлог эд, дэгдэмхий тос, исэл зэрэг нь хүний биед шингэсний дараа эд эсийн идэвхит чанарыг ихээр өдөөж дархлааг сайжруулан, хорт хавдрын эд эсийн устгал хийдэг байна. Гадаад улс орнуудад хорт хавдрыг устгах энэхүү чадварыг нь ашиглан “Түүхий ногоогоор эмчлэх” эмчилгээний аргыг бий болгон ашигласан нь ихээхэн үр дүнд хүрч байгаа юм.

Хүнсний ногооны шим тэжээл

Хүнсний ногооны найрлагын ихэнх хувийг буюу ойролцоогоор 70%-90%-г ус үлдсэн багахан хувийг уураг, холестрин, сахар, витамин, давс болон ширхэглэг эд эзэлдэг байна. Хүнсний ногооны амин дэм шим тэжээлийн хэмжээ их бага байгааг магадлан үзэхдээ гол нь агуулагдах витамин С, В болон луувангийн эдийн агууламжийг харна. Шинжлэх ухааны үндэслэлээр бол өнгө нь гүн болох тусам агуулагдах витамин С, В болон улаан луувангийн эдийн хэмжээ их байдаг ажээ. Харин ногоон өнгөтэй хүсний ногооны хувьд Бө Цай /өргөст ногоо/, Ю Цай /тостой ногоо/, ороомол гол, Шиан цай /Үнэрт ногоо/, жижиг байцаа, Кун шин цай /хөндий ногоо/ гэх мэт. Энэ төрлийн хүнсний ногоонуудын витамин В1, В2, С, улаан луувангийн эд болон олон төрлийн техникийн бус давс зэргийн агууламж харьцангуй өндөр байдаг.

Лууван дахь луувангийн эдийн агууламж хамгийн өндөр ба мөн хорт хавдраас сэргийлэх бодис болон цусны даралт багасгагч калийн давс агуулагдаж байдаг. Нил ягаан өнгийн хашинд витамин D-ийн агуулга харьцангуй их. Халуун чинжүү, бөөрөнхий чинжүүнд агуулагдах витамин С болон луувангийн эдийн хэмжээ ч бас харьцангуй өндөр байдаг байна. Хүнсний ногоонд техникийн бус давс, кальци, кали, магни, натри гэх мэт элемент нь бие мах бодийн бодисын солилцоогоор шүлт үүсгэдэг. Тиймээс хүнсний ногоо нь хүний биеийн хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх нөлөө үзүүлдэг.

Гэвч зарим хүнсний ногоо, бө цай, хулс, сонгино зэрэг ногоо хэдийгээр кальцаар баялаг байдаг ч агуулагдах өвсний хүчлийн хэмжээ харьцангуй өндөр тул өвсний хүчлийн нөлөөгөөр кальцын тунадас үүсдэг. Тиймээс хүүхэд, жирэмсэн эхчүүд болон яс хугарсан өвчтнүүд өвсний хүчил агуулсан хүнсний ногоог бага хэрэглэх хэрэгтэй. Мөн Бө Цай нь цайрыг багасгадаг нь туршилтаар нотлогджээ.

Хүнсний ногоонд ширхэглэг болон хагас ширхэглэг эд, үндсэн элемент, жимсний цавуу зэрэг хүний биед ислийн усан задрал явагдуулах бодис агуулагддаг ба энэ нь цөсний алкоголийн шингээлтийг багасгаж хориглодог байна. Тиймээс шинэ соргог хүнсний ногоог ихээр хэрэглэвэл артерийн судасны хатуурлыг багасгана.

Навчит ба хөвдийн зүйлийн ногоо

Энэ зүйлийн ногоо нь техникийн бус давс болон витаминыг ихээр агуулдаг гол ногооны төрөл юм. Энэ төрлийн ногоонд ногоон өнгийн навчтай хүнсний ногоонууд багтана. Жишээ нь:

Ю цай /тостой ногоо /, жижиг байцаа, чинцай гэх мэт ногоо нь витамин С, луувангийн эд харьцангуй их, витамин В1 тогтсон хэмжээгээр агуулсан байдаг.

Ногоон навчтай хүнсний ногоо нь кальци, фосфор, кали, магнийн агуулга харьцангуй өндөр байдаг ба харин төмөр, зэс, манган зэрэг элементийн агуулга нь бага.

Гэвч зарим хүнсний ногоо нь /бөцай, хөндий ногоо/ өвсний хүчил ихээр агуулдаг тул кальцийн нэгдлийг уусдаггүй өвсний хүчлийн кальци болгон хувиргадаг. Энэ нь хүний биед шингэхгүй. Хэрвээ хуурахын өмнө халуун усаар халаавал нялуун амт үнэр нь гарч өвсний хүчил нь үгүй болно

Хятад байцаа нь амин дэмээр маш баялаг. Ногооны эд нь зөөлөн, тунгалаг, амттай бөгөөд Витамин С, кальци, фосфор, төмөр, луувангийн эдийн агууламж харьцангуй баялаг.Ходоод гэдсийг цэвэрлэн, хорыг тайлж, архийг гарган, хоол шингээж, хийг доошлуулж, өтгөн шингэнийг гадагшлуулна. Бурам болон цагаан гааны хамт чанаж ханиадыг эмчилж болно. Мөн энэ ногоогоор манайд сүүлийн үед ихээхэн дэлгэрээд байгаа кимчи дарж хүнсэнд хэрэглэдэг.

Төмс нь цардуулын агууламж харьцангуй их боловч илчлэг ихтэй ногоо юм. Төмс мөгөөрсөн хоолойн үрэвсэл, дэлүүг эмчилнэ. Гол эмчилгээ: Шанайн булчирхайн үрэвсэл, ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа, өтгөн хаталт зэргийн эмлэхээс гадна түлэгдэлтийн шарханд сайн байдаг. Төмсийг байнга хэрэглэвэл таргалуулна. Төмсөн дэх уургийн агуулагдах хэмжээ 2% орчим байдаг. Мөн калийн давс болон витамин С баялаг агуулдаг. Үүний зэрэгцээгээр хоол хүнсийг амархан шингээдэг.

Шарах буюу чанаж хэрэглэхэд тохиромжтой бөгөөд тэжээлийн агуулга сайтай

 

ЭХ СУРВАЛЖ /МОНГОЛ ТАРИАЛАНЧИЙН СУДАР /

 

 

2016-10-17T22:50:58+00:00 2012 оны 09-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment