Хүнсний ногооны ач холбогдол

//Хүнсний ногооны ач холбогдол

Хүнсний ногооны ач холбогдол

Хүнд хүнсээр дамжин зарцуулагдаж байгаа энергийн хэмжээ нь хүний нас, хүйс, цаг агаар,   тухайн хүний онцлог гэх мэт олон зүйлээс хамаардаг тул энэ хэрэгцээг хангахын  тулд хэрэглэж байгаа хүнсэн дэх нүүрс-ус, уураг, амин хүчил, амин дэм, эрдэс бодисоос хамаарна.

Эрдэмтэд хүн хүнсэндээ 1 жилд биеийн жингээс 9 дахин их хэмжээний хүнс хэрэглэдэгийг нотолсон бөгөөд хамгийн зохистой зөв хэрэглээ нь:

  • 23% нь хүнсний ногоо
  • 11% нь жимс жимсгэнэ
  • 21% нь сүү, сүүн бүтээгдэхүүн
  • 14% амьтны гаралтай бүтээгдэхүүн /мах/
  • 10% нь үр тарианы бүтээгдэхүүн
  • 9% нь ургамлын ба амьтны гаралтай өөх-тос
  • 12% нь бусад бүтээгдэхүүн байдаг.

 

Хүний бие мах бодод хоол хүнсээр дамжин орсон хүнсний ногоон дах шимт бодисууд нь бие мах бодын энергийн эх үүсвэрийг бүрдүүлэх бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөв зохистой хоолох нь хүний эрүүл байх, урт наслах, гоо сайхан, залуу насаа урт удаан хадгалж эрүүл чийрэг бие бялдартай оюунлаг байхын эх сурвалж болдог.

Хүнсний ногооны дийлэнх хувь нь ус байдаг боловч түүнд хүний биологийн хэрэгцээг хангаж байдаг нүүрс ус, амин дэм, уураг, өөх тос, үл орлогдох амин хүчлүүд, эрдэс давс, будагч бодис ихээр агуулдаг. Хүнсний ногоон дах дээрх шимт бодис нь тухайн ургамлын сорт, хөрс, цаг уур, агротехникийн үйл ажиллагаа, хураалт, хадгалалтаас хамааран харилцан адилгүй байдаг.

2016-10-17T22:51:11+00:00 2012 оны 06-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment